Солонгосын кино од Бэ Ён Жүн улсынхаа тэргүүн баячуудын нэгнийх нь охинтой болзож эхэлсэн гэнэ. Гэхдээ яг хэний охин болох нь одоогоор нууц байгаа гэнэ. Тэрээр өнгөрсөн намар Японд найзынхаа хуримд уригдахдаа найз бүсгүйгээ дагуулан очсоноор олон нийтэд ил болжээ. Түүний найз бүсгүй өөрөөс нь 14 насаар дүү Солонгосын жэбол буюу томоохон компанитай нөлөө бүхий гэр бүлийн охин гэнэ. Тэрээр Америкт олон жил амьдарч байгаад Өмнөд Солонгост ирсэн юм байна.
41 настай жүжигчин Бэ Ён Жүн 2004 онд найз бүсгүйгээсээ салснаас хойш бүсгүйчүүдтэй ингэж тогтвортой харилцаа тогтоож байгаагүй хэмээн хэвлэлүүд бичиж байна. Үүнийгээ тэрээр бүсгүйчүүдтэй уулзаж, танилцах ч зав байдаггүйтэй холбон тайлбарласан байдаг.