Британийн жүжигчин Кейт Уинслет өнгөрсөн бямба гаригт амаржиж, дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан. Тэрээр мэндлээд удаагүй бяцхан хүүдээ Bear буюу Баавгай хэмээх өвөрмөц нэр хайрласан байна. Хүүгийн эцэг ч бас Рокнролл хэмээх өвөрмөц нэртэй нэгэн. Хэдий Кейт Уинслет хүүхдийнхээ эцэг Нед Рокнроллтой гэрлэсэн боловч бага хүүгээ өөрийнхөө нэрээр овоглохоор шийдсэн байна. Тэгэхээр хүүгийн нэр Бир Уинслет болох аж.
Титаник киноны дүрээрээ алдаршсан Кейт Уинслет үүгээр дөрвөн хүүхдийн ээж болоод байна. Гэхдээ түүний дөрвөн хүүхэд бүгдээрээ дөрвөн өөр эцэгтэй юм. Үүнээс том гурав нь гурвуулаа өөрсдийнхөө эцгийн овгийг авч байжээ. Харин энэ удаа Кейт Уинслет уламжлалыг эвдэж хүүгээ өөрөөрөө овоглохын зэрэгцээ өөрөө ч нөхрийнхөө овгийг авахгүй гэдгээ мэдэгджээ.