Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Чехийн Байгаль орчны яам 1000 ширхэг дотуур хувцас авчээ

Нэгэн он улирч, шинэ жил ирж байгаа энэ үед албан байгууллага бүр орлого, зарлага, данс тооцоогоо нягталж буй. Чехийн Засгийн газар, яам, тамгын газрууд ч жилийн тайлан балансаа гаргажээ. Гэтэл Байгаль орчны яамны гаргасан зардлууд олон нийтийг бухимдуулахын ихээр бухимдууллаа. Учир юу гэвэл, тус яам 2013 оны төсөвт мөнгөө он дуусахаас өмнө яаран зарцуулахын тулд үзэг, бал, борооны шүхэр, товч, өнгийн шохой, хамгийн хөгжилтэй нь 1000 ширхэг дотуур хувцас авсан байна. Юунд зарцуулах нь тодорхойгүй, хамгийн гол нь ямар үр дүн авчрахыг нь хэн ч ойлгохгүй байгаа эдгээр эд бараанд тэд татвар төлөгчдийн 20 гаруй мянган ам.долларыг зарцуулжээ. Яамны авсан дотоожны эмэгтэй нь минжний зурагтай, эрчүүдийнх нь тураг гогойн зурагтай бөгөөд эднийг байгаль хамгаалах аянд ашиглаж, нийтэд тараахдаа ан амьтнаа хайрлан хамгаалахыг уриалах зорилготой хэмээн тайлбарлажээ. Гэвч байгаль орчны яам асуудлаа ч сайн ойлгохгүйгээр зүгээр л мөнгө үрж дуусгахын хүслэн болж эдгээр эд барааг авсан байна хэмээн сөрөг хүчнийхэн болоод олон нийт уурлан бухимдаж байна. Учир нь, дотуур хувцас дээр хоёр амьтан буюу минж, тураг гогой нь аль хэдийнэ ховордсон амьтны жагсаалтаас гарсан амьтад гэнэ. Ер нь, Чехийн Байгаль орчны яамыг Томас Подивинскигоор удирдуулснаас хойш үргүй зардал гаргасан тухай шүүмжлэл маш их гардаг болжээ. Тухайлбал, сайд Т.Подивински яамны машинуудыг бүгдийг нь шинэчилж, 130 машин шинээр авна хэмээн зарлаж олны эсэргүүцэлтэй тулгарчээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
eniig manai idej uudag garuud harval ch eleg ni hushih bh daa
Хамгийн их уншсан