Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Алиалагч шиг улаан хамартай төрсөн охин

Конни Ллойд хэмээх энэ охин эхээс мэндлэхдээ л алиалагчийнх шиг улаан хамартай төржээ. Охиныг хэвлийд байх нь эхогоор авсан зураг дээр ч улаан хамар нь тод харагддаг байж. Алиалагч шиг эсвэл зул сарын буга Рудольф шиг бяцхан улаан хамраас нь болоод охиныг үеийн хүүхдүүд нь шоолж дооглох вий хэмээн эцэг эх нь эмээсэндээ эмнэлэгт хандан улаан тэмдгийг нь авахуулжээ. Охины хамар дээрх улаан тэмдэг нь нэг төрлийн хавдар байсан аж. Гэвч түүнийг 10 нас хүрэхээс өмнө авах хэрэггүй гэж эмч нар зөвлөсөн боловч эцэг эх хоёр нь охиноо сургуулийнхаа найз нөхдийн дунд өөртөө итгэлтэй яваасай гэсэдээ мэс засалд оруулсан байна. Учир нь, охиныг цэцэрлэгт явдаг байх үед хүүхдүүд улаан хамрыг нь сонжиж сониучирхан тоглоом хийдэг нь Коннид өөрт нь маш хэцүү байдаг байжээ. Тэр бүр хоёр настай байхдаа ээждээ “Би тань шиг хамартай болмоор байна” гэж хэлдэг байсан учир эцэг эх нь хандивын байгууллагад хандсанаар охиныг мэс засалд оруулах мөнгөтэй болжээ. Одоо охины мэс заслын шарх аниж, тэрээр өөртөө итгэлтэй, сургуульдаа дуртай явдаг болсон байна.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан