Шервин Сараби хүү одоо дөнгөж дөрвөн настай. Гэхдээ тэр IQ-гийн түвшнээрээ суут Алберт Эйнштейн, тэрбумтан Билл Гейтс, манай үеийн сод ухаантан Стефен Хоукинг нартай эн тэнцэхүйц. Тэдний бүгдийнх нь IQ 160.
Энэ гайхамшигтай хүү Их Британийн өмнөд Йоркширт амьдардаг бөгөөд гоц ухаантай хүүхдүүдийг багтаадаг Менсагийн клубт гурван настайдаа нэгдэж амжжээ. Түүнийг энэ клубт урих хангалттай олон шалтгаан бий. 10 сартай байхдаа хэлд орсон Шервин нэг ой найман сартайдаа бүтэн өгүүлбэрээр ярьж сурсан гэнэ. Тэр хоёр настайдаа дэлхийн бүх орныг нэрлэж сурсны дээр 500 үг хүртэл уншиж чаддаж, хүний биеийн бүх эрхтэн, тэд ямар үүрэг гүйцэтгэдгийг торох юмгүй ярьж өгдөг байжээ. Тэр энэ үедээ мэдээж тоолж сурсан бас янз бүрийн дүрсийг таньж ялгадаг, бүр галт уул яагаад дэлбэрдэг, од яагаад харвадгийг мэддэг байж.
Энэ бүхэн гэр бүл, ойр дотныхныг гайхашруулж мэргэжилтнүүдэд хандаж, хүүгийн IQ-г тогтоолгоход 160 оноо авсан байна. Түүнээс шалгалт авсан боловсролын сэтгэлзүйч хэлэхдээ Шервин үнэхээр арвин баялаг үгсийн сантай, бусадтай харилцахдаа өөрөөсөө хэдэн насаар ахмад хүүхэд шиг биеэ авч явдаг, түүний суралцах чадвар найман настай хүүхэдтэй адил хэмээн дүгнэжээ. Шервин хоёр настайдаа уншиж сурсан ч 940 ном уншиж амжсан гэнэ. Түүний хамгийн дуртай ном нь мэдээж нэвтэрхий толь бичиг. Түүний эцэг эх хоёр жирийн л хүмүүс аж. Барилгачнаар ажилладаг аав нь машины осолд орж ноцтой гэмтсэн учир багшаар ажилладаг байсан ээж нь нөхрөө асрахаар ажлаасаа гарчээ.