Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Бразилийн олон ангит киноны од


Ритад тоглосон жүжигчин Дебора Фалабелла 1979 оны хоёрдугаар сарын 22-нд төрсөн аж. Тэрээр “хувилсан дүр” киноны Мелийн дүрээрээ дэлхий нийтэд алдартай болсон жүжигчин юм. Дебора бол ялангуяа туслах дүрийн маш олон шагналын эзэн болж байсан авьяаслаг жүжигчин. Түүний аав Рожерио театрын найруулагч бол ээж Мария нь дуучин. Мөн эгч нь жүжигчин учраас түүний жүжигчин болсон нь урлагийн гэр бүлээс нь шууд хамааралтай юм.

Тэрээр 14 настай байхдаа анх өөрийгөө урлагт сорихоор шийдсэн байна. Ээж аав нь нэр хүндтэй гэдгээр биш өөрийнхөө хүчээр жүжигчин болж чадна гэдгээ батлахын тулд анх шалгаруулалтад орсон гэнэ.  Ийн хүч үзсээр 16 насандаа Аргентиний олон ангит кинонд жижигхэн дүр авчээ.18 настайдаа “Хулгайч хүүхдүүд” олон ангит кинонд тоглож, Буэнос-Айрест испани хэл судлан, анхны хайраа ч эндээс олжээ. Гэвч анхны хайрын түүх нь тийм удаан үргэлжлээгүй байна.  Аргентинд олон ангит кино гэдэг яг л үйлдвэрээс бүтээгдэхүүн гарч байгаа мэт байнгын үйлдвэрлэлд байдаг зүйл учраас  өдөрт 17-20 ч ангийн зураг авалтанд орох тохиолдол байв. Буэнос-Айрест жил гаруй амьдраад гэр рүүгээ буцахдаа ээж ааваасаа хараат бусаар амьдарна гэж шийдсэн байсан гэнэ. “Глобо” студи түүнд “Тэнгэрээс унасан сахиусан тэнгэр” кинонд дүр санал болгов. Үүний дараахан түүнд “Хувилсан дүр” кинонд 17 настай хар тамхинд донтсон Мел нэртэй охины дүрийг санал болгожээ.

Даруухан, томоотой ч амьдралын нугачаанаас үүдэн  хар тамхинд донтсон бяцхан охины тухай олон ангит кино үнэхээр гайхамшигтай амжилтанд хөтөлсөн аж. Хар тамхинд донтогсод хэрхэн өөрийнхөө ертөнцийг өөрчилдөг, хувилсан хүний дотоод ертөнцийн тухай өгүүлсэн кино Деборад ард түмний хайрыг авчирсан аж. Маш олон шагналыг түүнд авчирсан энэ киноны дараа Бразилийн Ерөнхийлөгч Фернанду Энрика Дебораг тусгайлан өөрийн ордонд урьж, хар тамхи болон архинаас хамаарах өвчинтэй тэмцэхэд түүнийг хамгийн чухал үүрэг гүйцэтгэлээ хэмээн онцолсон аж. Үнэндээ жүжигчний хувьд онцгой зүйл төдийлэн байгаагүй аж. Тэр хар тамхинаас хамааралтай болсон маш олон хүнтэй уулзаж, эмнэлгээр судалгаа хийж, хүүхдүүдийн эцэг эхтэй ярилцаж, багагүй хөдөлмөр зарснаас өөр зүйлгүй гэсэн байна.

”Мелийн дүрд тоглосноосоо хойш Дебора ямар ч дүрд тоглоход бэлэн болсон бэлтгэгдсэн мэргэжлийн жүжигчин шиг л болсон байлаа. “Миний дүр бол хар тамхинаас үүдэж олон хүний амьдралд гарч болох муу өөрчлөлтийг яг л бодит мэт үзүүлэх байлаа. Тиймээс би энэ дүрийг бүтээхийн тулд өөртөө маш хатуу зорилго тавьж, хүмүүсийн өмнө үүрэг хүлээж байгаагаа ухаарсан. Киноны зураг авалтын үед байнгын стресс, сэтгэл зүйн тайван бус байдлаас үүдэн Деборагийн бие муудсан байна. Түүнийг эмнэлэгт хэвтэх үеэр эгч нь орлон тоглож байсан гэдэг.

Өнөөдөр Дебора бразилийн “Forgotten Boys” рок хамтлагийн гитарчин  нөхөр Эдуард Ипполита болон охин Нина нарын хамт амьдардаг.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан