Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Аймшигт аллагаас амьд үлдэгсэд ярьж байна

2011 оны долдугаар сарын 22-ны өдөр Норвегийн Утёйа арал дээрх залуучуудын лагерт алуурчин Андерс Брейвик гэгч халдаж гал нээснээр 69 хүн амь үрэгдэж, хэдэн арван хүн шархадсан аймшигт явдал болсон. Түүний энэ хядлагын золиос болж амь үрэгдсэн хүмүүсийн дундаж нас ердөө л 17 байсан юм. Норвегийн гэрэл зурагчин Андреа Йестванг тэр аймшигт аллагын үеэр тэнд байсан, шархадсан  залуустай уулзаж цуврал  гэрэл зураг авсан байдаг. Тэднийг өнөөдөр хэрхэн амьдарч байгаа тухай асуухад ихэнх нь хэвийн амьдралдаа эргэн орж хичээл сургуульдаа явж, найз нөхөдтэйгээ дотносч, хайрлаж дурлаж байгаа гэжээ. Гэхдээ л тэдний амьдрал огт өөр болсон. Тэд хэзээ ч урьдынх шигээ байж чадахгүй болсон нь нүднээс нь харагдаж байсан гэжээ.


1.    Илва Швенке. 15 настай. Тэр гэдэс, хүзүү, гуяндаа сумны шарх авсан.  “Өглөө бүр би амьдралынхаа тухай боддог. Заримдаа юу хийлээ дээ гэж, заримдаа бол ирээдүйнхээ тухай. Хэрвээ миний толгойд муу бодол орж ирвэл энэ маань сүүлчийн муу бодол байгаасай гэж боддог. Одоо би танихгүй хүнд итгэхээ больсон. Өнгөрсөн юм өнгөрснөөрөө үлдэж ирээдүйгээ би өөдрөгөөр харахсан л гэж боддог доо”

2.    Александр Сандберг. 16 настай. “Тэр аймшигт өдрөөс хойш би өөрийгөө огт өөрөөр бодох ёстой юм байна гэдгээ мэдсэн. Би одоо яаж шударга ертөнц бий болгох, үүний төлөө юу хийх ёстой вэ гэж боддог. Бас гэр бүл минь надад ямар үнэ цэнтэйг ойлгосон. Одоо л би хэвийн байдалдаа бараг л орж байна даа”

3.    Ида Каролина Брохольм. 21 настай. “Энэ чинь өнөө Утёйа арал дээр байсан охин шүү дээ гэхээс эмээж би төрөлх хотдоо очиход их хүнд байсан. Гэхдээ одоо гайгүй. Заримдаа би өөрийнхөө бодолд төөрчихдөг юм. Нүдээ аниад бодохоор тэр аймшигт өдөр би хайрлаж байсан бүхнийгээ алдсан юм шиг санагддаг. Яг тэр аймшигт мөчид би майхандаа гурван хүүтэй хамт сууж байсан юмдаг. Харамсалтай нь тэдний нэг өнөөдөр бидний дунд байхгүй”

4.    Эдвин Риндален. 23 настай. “Нэг л ганцаардаад, биднийг өөр хооронд минь холбож байсан зүйл байхгүй болсон юм шиг санагддаг. Тэр аймшигт өдрөөс хойш би Норвеги чөлөөт ардчилсан, янз бүрийн үзэл бодлыг дээдэлсэн улс байгаасай, үүний төлөө юу хийх ёстойг хийнэ л гэж бодддог болсон. Хэт барууны талынхан намайг урвагч  гэвэл... үгүй яахав тэгэж л байг”

5.    Натия Чхетиани. 23 настай. “Энэ бол би найзтайгаа гүржийн хил даван хол явсан анхны минь аялал байсан. Скандинавын орнууд бол социализмын өвөрмөц загвараараа надад таалагддаг байлаа. Гэтэл найз бүсгүй минь өнөөдөр амь үрэгдчихсэн, би ч энэ бүхнийг давж ядан байна. Одоо бол би өөрийгөө шархаа эдгээх гэж оролдож байгаа аварга том эрхтний нэгээхэн хэсэг гэж төсөөлдөг”

6.    Сесилия Херловсен, 17 настай. “Эмнэлэгт байхад минь эмч орны минь дэргэд зогсоод над руу харж байсныг тодхон санаж байна. Тэр надад гарыг минь тайрахаас аргагүй гэж хэлсэн. Аав, ээж, ах маань дэргэд нь байсан юмдаг. Тэр мөчид л би хэдийнээ үхдэл болсон байх. Гэхдээ одоо яана гэхэв. Одоо би зэрэмдэг байдалдаа дасах гэж л оролдож байна. Нэг насаараа л ийм байхаас хойш, дасах л байх”

7.    Ханне Несс. 20 настай. “Миний хамгийн сайн найз Лене Марии яг хөл доор минь унаад үхэж байсныг одоо хүртэл санаж байна. Би түүнийг өргөсөн ч тэр хэдийнээ үхчихсэн байсан. Би сэргээх гэж байснаа санаж байна. Даан ч юу ч нэмэр болоогүй. Тэр миний орны хөл дээр суугаад инээмсэглэж байсан нь....тэгээд л тэр аймшиг бүгд ээлжлээд л одоо нүдэнд харагдаад байдаг юм”

0 Сэтгэгдэл
yow yow
Хамгийн их уншсан