Forbes сэтгүүл манай гаригийн дуучдаас хэн нь 2013 онд хамгийн их орлоготой ажилласныг гаргасан байна. Дуучин Мадонна өнгөрч байгаа онд 125 сая долларын орлого олсноороо энэ жагсаалтыг тэргүүлжээ. Тэр дуулахын зэрэгцээ Material Girl брэндийн хувцас, Truth or Dare-ийн үнэртэн худалдаалж орлого олсон байна.
Хоёругаар байрт 80 сая долларын орлого олсон дуучин. Леди Гага орсон бол гуравдугаар байрт Тейлор Свифт 55 саяын орлогоороо оржээ.
Дөрөвдүгээр байрт Бейонсе 53 сая долларын орлогоороо орж байгаа бол тавдугаарт 45 сая долларын орлого олсон Женнифер Лопез орж байна.
Эдний араас Рианна 43 сая, Кэти Перри 39 сая, Pink 32, Кэрри Андервуд 31. Марайя Керри болон рэпер Никий Минаж нар 29 сая долларын орлогоороо эхний аравт багтжээ.