Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Опра яагаад гэрлэж, хүүхэдтэй болоогүй шалтгаанаа тайлбарлажээ

Өнөө цаг үед амьдарч буй эмэгтэйчүүдээс өөрийн хүчээр хамгийн өндөр амжилтад хүрсэн нэгэн бол Опра Уинфри. Тэрээр өөрийн гараар тэрбум ам.доллар давсан хөрөнгөтэй болж, дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг гэгдэх болсон. Гэвч тэрээр хэзээ ч гэрлэж, үр хүүхэдтэй болоогүй юм. Хэдийгээр Опра бизнесмэн Стэдмэн Грэхэмтэй 1986 оноос хойш хамт амьдарч байгаа ч албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Тэрээр яагаад үр хүүхэдтэй болоогүй талаараа “Hollywood Reporter” сэтгүүлд илэн далангүй ярьсан байна. Опра хэлэхдээ “Хэрвээ би хүүхэдтэй болсон бол, тэд намайг үзэх ядах байсан” хэмээн ажлын маш завгүй, шахуу хуваарь нь түүнд гэр бүлийн амьдралд анхаарах зав огтхон ч өгдөггүй гэдгийг тайлбарлажээ. Гэвч тэр бүр бага байхаасаа л сайхан гэр бүлийн тухай мөрөөддөггүй, зөвхөн өөрөө яаж амжилтад хүрэх тухай л боддог байсан гэнэ. “Миний найз Гэйл Кинг бүр долдугаар ангид байхдаа л ирээдүйд төрөх хүүхдийнхээ нэрийг бодож байсан бол би яаж Мартин Лютер Кинг шиг болох вэ л гэж боддог байлаа” хэмээн Опра ярьжээ.  
Опра “Hollywood Reporter” сэтгүүлээс шалгаруулдаг Шерри Лансны нэрэмжит шилдэг удирдагчийн шагналыг хүртсэн учраас тус сэтгүүлд ярилцлага өгсөн юм байна. 



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан