Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Сайхан сэтгэлт хулгайч нар

Зөөврийн компьютер дахь бүх ажлыг нь хуулаад илгээжээ

Шведийн Умеа их сургуулийн нэгэн профессор сүүлийн 10 жилийн ажлаа хадгалсан зөөврийн компьютерээ ариун цэврийн өрөөнөөс алджээ. Бүтэн 10 жилийн хөдөлмөр бүтээл нь үгүй болсонд сэтгэлээр ихэд унасан профессор долоо хоногийн дараа нэгэн гэнэтийн бэлэг хүлээж авсан байна. Түүний зөөврийн компьютерийг авсан этгээд бас ч тийм арилсан дотортой амьтан биш байсан бололтой. Профессорын бүх ажил, судалгааны материал зэргийг USB флашинд хуулаад илгээсэн байжээ.

Хүүхдийн мөнгийг дээрэмдэхээс ичжээ

Германы Бремений ойролцоох нэгэн хотод энэ хэрэг гарсан байна. Нэгэн хүүхэд асрагч айлын хоёр хүүхэд харж байтал хэн нэгэн хаалга тогшжээ. Гэтэл тэр нь нүүрээ халхалж, хар хүрэм өмссөн дээрэмчиж байж. Тэрээр шууд л буу тулгаж мөнгө өгөхийг шаардсан бөгөөд энэ үед дээд давхраас хоёр хүүхэд бууж иржээ. Айсан хүүхдүүд дээрэмчинд өөрсдийн хадгалж байгаа мөнгөө өгье гэхэд тэр ичсэн бололтой үг дуугүй гараад арилж өгчээ.

Гэмт хэрэгтнийг бариулах гээд өөрөө баригджээ

2011 оны аравдугаар сард Австралийн нэгэн супермаркетын гадаа тавьсан онгорхой машинаас хоёр гар утас, түрийвч алдагджээ. Хулгайч эр нэг гар утсыг нь асааж үзтэл тэнд нь хүүхдийг садар самуунд уруу татсан дүрс зурагнууд байсан байна. Үүнд маш ихээр дургүйцсэн хулгайч өөрөө цагдаад хандаж, утасны эзнийг шалгаж өгөхийг хүсчээ. Мэдээж цагдаад очсоноор түүний өөрийнх нь ч хэрэг илэрсэн байна. Гэхдээ түүний ачаар өөр нэг, маш том гэмт хэрэгтнийг илрүүлж чадсан юм. Утас, түрийвч хулгайлсан этгээдэд сайн үйлсийнх нь төлөө нэг сарын л ял оноожээ.

Хулгайлсан машинаа буцааж өгсөн нь


Мексикийн буланд загасчилж явсан залуу хос машинаа хулгайд алджээ. Тэд загасчлахаар явахдаа хоёр ойтой нялх хүүхдээ машиндаа орхисон байж. Гэтэл тэр хооронд орон гэргүй нэг эрэгтэй машиныг нь унаад зугтааж л дээ. Гэвч тэр төдий л удаан алга болсонгүй. Машины арын суудалд бяцхан хүүхэд байгааг олж мэдээд, тэргийг буцаагаад байранд нь авчирч тавьж, сандарсан эцэг эхийг тайвшруулжээ. Гэхдээ тэрээр цагдаа дуудахаас өмнө зугтаж амжсан байна. 


Өвчтэй эмэгтэйн камерыг эргүүлж өгчээ

Жэми МакЭлрат хэмээх эмэгтэй машинаасаа хайртай камераа алджээ. Хорт хавдрын улмаас сүүлийн хэдэн жилийн амьдралаа зөвхөн тэр л камерт буулгаж, хожим хойно үр хүүхэд нь үзээсэй гэж хүсч байсан эмэгтэй хулгайчид хандан Далласын телевизээр ярилцлага өгсөн байна. Тэрээр ааваасаа өвлөж авсан камер амьдралынх нь ямар чухал зүйл болохыг ярьжээ. Гэтэл ярилцлага цацагдсанаас долоо хоногийн дараа телевизийн сэтгүүлчид утасны дуудлага ирж, машины зогсоолд байгаа улаан машин дотор камерыг үлдээсэн гэж хэлжээ. Түүгээр ч барахгүй энэ хэрэгтээ маш их гэмшиж байгаагаа хэлж, уучлал гуйсан байна.  

Хулгайлснаасаа ихийг өгсөн нь

АНУ-ын Индиана мужид зул сар дөхөөд байх үед гадаа тавьсан Санта Клаусын чимэглэлийг мөн хоёр ч оцон шувууны чихмэлтэй хамт нэг этгээд хулгайлжээ. Хулгайч үзэгдэх бараагүй арилсан тул түүнийг олох боломжгүй байж. Гэтэл хоёр хоногийн дараа өнөөх Санта Клаус учир битүүлгээр байсан байрандаа эргээд ирсэн байж гэнэ. Сантатай хамт “Өмчийг чинь буцааж өгөх нь зөв гэж бодлоо” гэсэн зурвас мөн зул сарын өөр чимэглэл авахад зориулж 100 ам.доллар хүртэл үлдээсэн байжээ.  

Хулгайлсан үнэт эдлэлээ 10 жилийн дараа буцааж өгчээ

Саудын Аравийн нэгэн баян эр гэрээсээ цөөнгүй үнэт эдлэлээ алдсан байна. Гэтэл тэднийгээ бараг мартах дөхсөн 10 жилийн дараа өнөөх үнэт эдлэлүүд нь дүрээрээ эргэж ирсэн гэнэ. Нэг шөнө тэдний хаалгыг их л яаруухан тогшчихоод чимээгүй болж л дээ. Эзэн хаалгаа тайлтал хар ууттай зүйл үүдэнд нь хэвтэж байжээ. Сэжиглэсэн гэрийн эзэн ууттай зүйлийг шалгуулахаар цагдаа дуудаад үзтэл алдагдсан эд юмс нь бүрэн бүтнээрээ байсан гэнэ. Уутанд уучлал хүссэн захиа ч мөн байсан бөгөөд түүнд мөнгөний зайлшгүй хэрэгцээнээс болж эд зүйлийг нь хулгайлсан боловч тун удалгүй санхүүгийн байдал нь дээшилж, тэднийг нь зарах шаардлагагүй болсон тул эргүүлэн өгч байна, намайг уучлаарай гэсэн байжээ.

Дуулгавартай хулгайч

Бразилийн Сан Паоло хотод нэгэн эр машинаа хулгайд алджээ. Машин дотор түүний гар утас нь байсан учир тэрээр утас руугаа залгаж, хулгайчтай ярьсан байна. Машины эзэн санхүүгийн хүнд байдалд орчихоод байгаа, машин өөрт нь байгаа цорын ганц зүйл хэмээн учирлаж, буцааж өгөхийг гуйжээ. Түүнийг яриаг сонсч байсан хулгайч эцэст нь машинаа аль зогсоолоос ирж авахыг нь хэлж өгсөн гэнэ.

Ашиг авчрахгүй хулгайн эдийг буцааж өгсөн нь



Аль хэдийнэ алдаршсан урлагийн бүтээлийг хулгайлна гэдэг тэнэг хэрэг болохыг 2009 онд Брюссельд гарсан энэ хулгай харуулсан юм. Брюсселийн музейгээс өндөр үнэтэй зураг хулгайлсан этгээд түүнийг хар зах дээр худалдаалах гэж байсан ч уг бүтээл нь хэтэрхий алдартай, хүн бүхэн мэддэг учраас хулгайн гараар орсныг нь мэдээд, авах хүн олдоогүй гэнэ. Ингээд үнэтэй зургаас ямар ч ашиг олж чадахгүйгээ мэдсэн хулгайч хоёр жилийн дараа зургийг буцааж өгсөн байна.







Чандар хийсэн бумба

Кэрол Лалонде хэмээх өндөр настай хатагтай 2011 оны зул сарын үеэр гэрээсээ телевизор, компьютер, үнэт эдлэл, хамгийн гол нь 58 жил ханилсан нөхрийнх нь чандрыг хадгалсан бумбыг хулгайд алджээ. Хөөрхий эмэгтэй нөхрийнхөө чандрыг л олж авмаар байна гэж хэвлэлээр зар өгүүлсэн байна. Үүнийг өнөөх хулгайч нь олж сонссон бололтой. Настай эмэгтэйд зөвхөн чандар хийсэн бумбаар зогсохгүй үнэт эдлэл, түрийвч зэрэг зарим эд зүйлийг нь буцааж илгээжээ.  


Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан