Төрөл бүрийн амттан шимттэн, зоогийн дээд болсон хүнс хоолнууд 142 тавагт өрөөстэй. Энэ тансаг зоогийн ширээг бэлтгэж гэж Сун Жауён 20 жилийн амьдралаа зориулжээ. Яаж хийхээрээ ингэж уддаг юм бэ гэж үү. Учир нь, энэ жирийн нэг зоог биш, бүгдийг нь чулуугаар сийлсэн урлагийн бүтээлүүд юм. Шарсан гахай, засан загас, амтлаг ногоо, жимс тэргүүтэн бүгд шинэхнээрээ байгаа мэт сайхан харагдаж байгаа ч яг үнэндээ чулуу юм. Сун Жауён хэмээх сийлбэрч эмэгтэй Хятадын Шоушан мужийн чулуунуудаар эл бүгдийг урлажээ. Шоушаны чулуу нь сийлбэр хийхэн нэн тохиромжтой, Хятадын дүрслэх урлагийн хамгийн алдартай түүхий эдийн нэг билээ. Эдгээр чулуу нь бүр 100 сая жилийн тэртээх тектоникийн хөдөлгөөнөөр үүсч бий болсон гэлцдэг бөгөөд Шоушаны нутгаас 100 гаруй төрлийн чулуу олддог аж.