Нийгмийн Ардчилсан Монголын залуучуудын холбоо /НАМЗХ/-оос "Монгол Улсын 76 шийдэл асуудал"-ын хүрээнд Чингисийн талбайд маргааш 76 минутын тайван суулт хийх хүсэлт гаргасныг Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газраас зөвшөөрчээ.
Тус холбооныхон Монгол Улсад тулгамдсан
76 асуудлыг олон нийтийн санал асуулгаар тодруулж, УИХ-ын гишүүдээр
шийдүүлэх зорилготой уг суултыг зохион байгуулах бөгөөд 76 асуудлыг УИХ
дахь МАН-ын гишүүдээр дамжуулан шийдвэрлүүлэхийг зорьж байгаа гэж
тайлбарласан. Уг суулт маргааш 13.00-15.16 цагийн хооронд үргэлжлэх юм.
Сүхбаатар
дүүргийн Цагдаагийн хэлтсээс суултыг зөвшөөрөхдөө нийгмийн хэв журамд
хохиролд учруулж, эмх замбараагүй байдал бий болгохгүй байх, төрийн
байгууллагад аливаа дарамт шахалт үзүүлэх, дотоод хэрэгт нь хөндлөнгөөс
оролцох зэргээр хууль зөрчихгүй байхыг сануулжээ.