Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
47-той ээж 57-той бэр, хүү хоёроо өршөөж чадахгүй гэнэ

Оросын залуу дуучин 30 настай Прохор Шаляпин саяхан 57 настай бизнесмэн, саятан Лариса Капенкинатай гэрлэлээ. Хосууд хуримынхаа дараахан телевизийн Андрей Малаховын “Ярьж л байг” хөтөлбөрт орж өөрсдийнхөө аз жаргалтай байгаа тухайгаа  ярьсан байна.

Ганцхан залуу дуучин Прохорын 47 настай ээж нь хүүгээ ийнхүү тэтгэврийн авгайтай гэрлэснийг уучилж чадахгүй байгаа гэнэ. Елена Ивановна энэ эсэргүүцлээ илэрхийлж бүр хүүгийнхээ хуримд ч ирсэнгүй. Нэвтрүүлэг явж байхад Елена Ивановна хүүдээ хандаж “Ийм хурим болохгүй байх гэж би бүр сүүлийн мөч хүртэл найдаж байлаа. Та хоёр миний тухай ер нь бодсон уу” хэмээн асуулт илгээжээ.

Харин сүйт бүсгүй Лариса Копенкина “Хуримынхаа өмнхөн би сүйт залуугийнхаа ээж рүү утастсан ч тэр надтай ярихаас татгалзсан. Тэр “Лариса, би чамтай ярихыг хүсэхгүй байна. Чи хүүгийн минь толгойг эргүүлсэн” гэж хатуу хэлсэн. Нэвтрүүлгийн үеэр сүйт бүсгүй энэ талаар ярьж залуу нөхрийнхөө дэргэд  уйлжээ.
Үүнээс гадна Лариса Копенкины өөрийнх нь хүү Юрий ч бас энэ талаар сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж тэднийг гэр бүл болохыг хүсээгүй гэжээ.




0 Сэтгэгдэл
хэзээний мэдээг гаргасан юм бол. Энэ 2 чинь салаад залуу нь залуу эхнэр авсан шүү дээ.
baliar avgai iim saihasn zaluug
Хамгийн их уншсан