Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Парисын метронд сайхан бүсгүй руу удаан ширтэхийг хориглолоо

Ямар ч нийтийн тээвэр тогтсон дүрэм журамтай байдаг. Бууж байгаа хүнээ түрүүлж гаргах, бие давхар, хөгжлийн бэрхшээлтэй зорчигчдод суудал тавьж өгөх гэх мэт. Иймэрхүү дүрэм журам хаа сайгүй үйлчилдэг ч Парисын метро эдгээр энгийн дүрэм дээр нэмж хэдэн зүйл заавал сануулахгүй бол болохгүй гэж үзсэн бололтой. Тэд метрогоор зорчигчдыг эелдэг найрсаг, төлөв төвшин байлгах үүднээс 12 зүйл бүхий шинэ дүрэм танилцуулсан байна. Үүнд гартаа газрын зураг барьсан, жуулчин байрын царайтай гадаад иргэдэд туслах нь таны амьдралын үнэт цаг хугацаанаас хоёр хормыг хумсалсан ч харамсах хэрэггүй гэдгээс эхлээд сонирхолтой, хөгжилтэй ч гэж хэлж болох дүрмүүд багтжээ.

 Метроны ханан дахь тамхины улаан хирээсэн тэмдэг нь урлагийн бүтээл огтхон ч биш, харин тамхи татахыг хориглосон тэмдэг гэдгийг уг дүрмээр сануулсны дээр чихэвчний хөгжмөө хэт чангалах, хүн хөл дээр чинь гишгэчихвэл муудалж зодолдох гэхийн оронд хөлөө өөрөө татах, сайхан бүсгүй өмнө чинь зогсвол удаан ширтэх хэрэггүй гэдгийг ч зааж өгчээ. Түүнчлэн хөгшин настай эмэгтэй тортой хүнд зүйл барьж явбал өргөлцөж өгөх, хамгийн гол нь метро бол ОО биш гэдгийг дахин санах хэрэгтэй хэмээн шинэ дүрэмд бичжээ.

Б.Сэвжидмаа

0 Сэтгэгдэл
tumur zamiin gurvan ugsarmaliin ***** monhoo, ***** landag
хаха эргүү францчууд. Тэнд 2 жил бусад монголчуудынхаа адил хулгай хийж гол зогоож байгаад ирсэн дээ.
Хамгийн их уншсан