Нийслэлийн агаарын чанарын мэдээг хүргэж байна. Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар МҮОНРТ, Баянхошуу, Яармаг орчмоор агаарын бохирдол бага буюу 108-137 гэж зааж байгаа Толгойт, Баруун 4 зам, 100 айл, Ургах наран, 1-р хороолол, Хайлааст, 5 буудал, Налайх орчимд агаар хэвийн буюу 51-98 гэж заажээ.Харин Нисэх, Мишээл экспо, Бөхийн өргөө, Монгол газар, Богд хааны ордон музей, Шархад, Налайх, Эрдэнэт Хаягдлын сан орчимд агаар цэвэр буюу 19-48 гэж зааж байна.Та өөрийн амьдарч, ажиллаж буй байршилд агаарын бохирдол ямар түвшинд байгааг эндээс хараарай.
Ташрамд, Олон улсад агаарын бохирдлын хэмжээ 25 байвал хэвийн гэж үздэг. Харин манай улсад дээрх хэмжээг 50 байвал хэвийн гэж үздэг байна. "Их бохирдолтой" үед зүрх, уушгины архаг өвчтэй болон өндөр настай хүмүүс, хүүхдүүд гадаа биеийн хүчний ямар ч төрлийн ажил хийхээс зайлсхийх, архаг хууч өвчтэй хүмүүс даралтаа тогтмол хянах, эмчийн хяналтад байх, эмийг хугацаанд нь уух шаардлагатай. Мөн цэвэр агаарт салхинд гарах болон амны хаалт зүүхийг зөвлөж байна.