АНУ-ын Нью-Йоркийн иргэн 40 настай Исмаэль Сэкик гэгч худалдаах гэж байсан нэгэн барилгын хогон дотроос “Эмми” шагналын алтан баримал олжээ. Эхлээд тэр зүгээр л нэг хэргээ барсан баримал байна гэж бодсон ч өөрт нь таалагдсан болохоор гэртээ аваачиж. Гэтэл хэсэг хугацааны дараа түүний олсон зүйл нь зүгээр ч нэг зүйл биш олон улсын нэртэй шагнал болохыг мэджээ. Баримал дээрээс шагнал хүртсэн хүний нэр бүхий ялтсыг хуулаад хаячихсан байснаас энэ нэр хүндтэй шагналыг хэнд олгосныг мэдэх боломжгүй байгаа юм байна.
Исмаэль Сэкик одоо шагналыг эзэнд нь, үгүй ядахнаа төрөл төрөгсдөд нь өгөхсөн гэж бодож байгаа гэнэ.
1949 оноос олгож эхэлсэн “Эмми” шагнал бол америкийн телевизийн “Оскар” гэж нэрлэдэг, телевизийн хөгжим, жүжигт жил бүр олгодог нэр хүндтэй шагнал юм.