Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Энхтайван гүүр эрсдэлтэй байгууламж болоод удлаа

1958 онд барьж ашиглалтад оруулснаас хойш дорвитой их засвар хийгээгүй байгууламж бол Энхтайвны гүүр. Хятадуудаар бариулж, өнгөрсөн онд их засварыг мөн л хятадууд өөрсдөө хариуцаж. Өнгийг нь сэргээж, өнгөцхөн засварласныг өнөөдрийн нөхцөл байдал харуулна. Гүүрний өгсөх, уруудах шороон далантай хэсгийг оролцуулаад тооцвол урт нь 850 гаруй метрт. Зөвхөн гүүрэн байгууламжийг тооцвол 350 шахам метр байдаг аж. Энэ нь, гурван залгаастай байдаг бөгөөд хүндрэл үүсээд буй хэсэг нь хамгийн урд талынх нь юм. Цууралт үүсч, хагараад өнцөг булангаасаа унах шахсан тул яаралтай арга хэмжээ авчээ. Бетонон гүүр нурахаас сэргийлж модон тулгуур хийсэн нь энэ.

Гүүрний урд захын залгаасыг 25 см өргөнтэй таван балка модоор тулжээ.

Багана хийсэн хэсгийн доогуур авто зам байдаг бөгөөд дам нуруу нь ингэж элэгдсэн нь хачирхалтай.


Шороон далангийн төгсгөл, гүүрний үзүүрийг даах булан нь ингэж хагарч, цуурсан тул модон багана хийсэн байна.

Гүүрний модон баганатай залгаас дээрээсээ ингэж харагдана.

Захын хэсэгтээ 10 метр тутамд бетонон тулгууртай. Энэ нь харьцангуй бага даацтай, тогтвортой учраас эгнэсэн таван баганатай.

Харин гүүрний гол хэсэгт уртаашаа үргэлжилсэн дөрвөн ширхэг тулгуур хийжээ.

Тууш тулгууртай гол хэсгийн уулзвар залгаасыг гурван давхар барилгын дээвэр болгож хийсэн байдаг. Энэ барилгын нэг нь балгас болсон бол нөгөөд нь Сүхбаатар дүүргийн ТҮК байрладаг аж.

Гүүрний даацыг 15 тонн гэж мэргэжилтнүүд хэлдэг. Гэвч том оврын автобус залгаас хэсгээр гарахад доргилт хүчтэй мэдрэгдэж байв. Харин жижиг автомашины хувьд хөлд мэдрэгдэх зүйлгүй.

0 Сэтгэгдэл
ene hun unen ug hellee
T1-EE DOOGUUR NI YABDAG TOM OBORIIN MASHINUUD ACHSAN ONDOR ACHAAGAARAA MORGOCOOR BAIGAAD TSUULCAN BOLXOOS YAR CALXIAR INGEEGUI SHUU DEE MONGO UNAGAGCHIDAA
ene hun unen ug hellee
orovdmoor humuus, china-g uzej chadahgui, tegsen baitlaa olon jiliin omno barisan guuriig ni iadaj zasaad ianzalj chadahgui
Хамгийн их уншсан