Сургуульд суурилсан дархлаажуулалтын явцтай танилцжээ
Хуулийн этгээдийн тамга, тэмдгийг хүлээлгэн өгөхгүй авч зугтдаг явдлыг таслан зогсоолоо
Санхүүгийн боловсрол олгох “Level-Up” хөтөлбөрийн нээлт Завхан аймагт боллоо
Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Лондон хотод айлчилж байна
УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн БНХАУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ
Сар шинийн өдрүүдэд 933 автобус иргэдэд үйлчилнэ
ЗАСГИЙН ГАЗРЫН ХЯНАЛТ ХЭРЭГЖҮҮЛЭХ ГАЗРААС "ТӨРИЙН БАЙГУУЛЛАГАД ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЬ" СЭДЭВТ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
“Бүргэдийн баяр-2025” наадам гуравдугаар сарын 8, 9-ний өдрүүдэд Чингис хааны хүрээ аялал жуулчлалын цогцолборт болно
Нийгмийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдэл 700 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад хадгаламж хэлбэрээр байршуулна
Нөөцийн махны өргөтгөсөн худалдааг энэ сарын 27-ны өдрийг дуустал 18 байршилд зохион байгуулж байна
Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн 14706 иргэнд торгуулийн хуудас хүргүүллээ
Иргэдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор хөдөлгөөнд оролцогчдыг замын хөдөлгөөний дүрмийг баримтлуулан, хариуцлага тооцох зайлшгүй шаардлагатай болсон. Тиймээс 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн замын хөдөлгөөний хяналтын камераар илэрсэн зөрчилд хариуцлага тооцох ажлыг эхлүүлсэн. Уг камер нь автоматжуулсан системтэй учир тээврийн хэрэгслийг аль замд, хэзээ, хэдэн км цагийн хурдтай орсныг болон аль уулзварт хэдэн цагт улаан гэрлээр нэвтэрснийг зураг болон бичлэгээр баталгаажуулаад автоматаар хэвлэдэг. Түүнийг дугтуйлж, мэдэгдлийн хуудсыг “Монгол Шуудан” ТӨХК-ийн шууданчид тээврийн хэрэгсэл эзэмшигчийн хаягаар 1-3 хоногийн дотор торгуулийн хуудсыг хүргэж байна. Зөрчил гаргасан автомашины эзэмшигч нь торгуулийн хуудас хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор төлбөрөө төрийн сангийн дансанд байршуулах үүрэгтэй. 2013 оны 09 дугаар сарын 04-ний байдлаар нийт 14706 иргэн торгуулийн баримтжуулсан хуудас хүлээн авсан байна. Үүнээс гэрлэн дохионы зөрчил 4187 бол, хурд хэтрүүлсэн 10519 тээврийн хэрэгсэл байна. Эдгээр дүрэм зөрчсөн иргэдийн тал хувь нь буюу 74,780,000 төгрөгийг Нийслэлийн төрийн санд тушаасан байна. Түүнчлэн хаяг нь тодорхойгүйгээс 1168 торгуулийн хуудсыг Замын хөдөлгөөний удирдлагын төвд “Монгол Шуудан” ТӨХК-иас буцаан өгсөн байна гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

0 Сэтгэгдэл