“Гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл”-ийг буцаан татлаа
Хэлэлцээрт оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хүлээн зөвшөөрч, соёрхон батлах тухай хуулийн төслийг өргөн барив
Хөнгөлөлттэй зээлд 17 мянган малчин хамрагдаад байна
“Тэнгэрийн элч” дуурийг энэ сарын 28, 29-нд тоглоно
ӨНӨӨДӨР: Монголын хөл бөмбөгийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийнэ
УИХ: Намын бүлэг, ажлын хэсгүүд хуралдана
ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн
Улаанбаатар хотод 11 дүгээр сарын дунд үеэс 2 дугаар сарын эхэн үе хүртэл инверс үүсэж, агаарын бохирдол ихсэх төлөв ажиглагддаг
“…Утаагүй зуухаар л утаатай тэмцэнэ” гэдэг улс төрийн шийдэл юунд дөрөөлдөг вэ?!
Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг баталлаа
Дүрэмт хувцас оёход зарцуулсан 23 тэрбум төгрөг эргээд Хөдөлмөрийн яаманд төвлөрнө
Засгийн газрын “Бүтээн байгуулалтын цаг”-аар сурагчийн дүрэмт хувцасны үйлдвэрлэлийн холбогдох хүмүүс мэдээлэл өгсөн юм. Үндэсний шилдэг дизайнеруудын ур хийцээр, дотоодын түүхий эдээр чанарын өндөр түвшинд оёсон 350 шахам мянган дүрэмт хувцас энэ намар сурагчдад очно. Энэ нь ЕБС-ийн нийт сурагчдын 70 хувийг хангах тоо юм. Сурагчдын дүрэмт хувцас оёход дотоодын 100 гаруй үйлдвэр оролцож, 1300 гаруй ажлын байр хадгалагдаж, 100 гаруй ажлын байр шинээр бий болсноос гадна оёдлын үйлдвэрлэгчдээ нэгтгэн кластер зохион байгуулалтад оруулсан нь дараа дараагийн ажлуудыг амжилттай хэрэгжүүлэх суурь боллоо гэж оролцогчид онцоллоо. Дөнгөж ярьж төлөвлөж байсан гурван сарын өмнөхтэй харьцуулахад үйлдвэрлэсэн хувцас нь эзэддээ очиход бэлэн болж буй өнөөдрийг хүртэл хариуцсан яамд, хамтран ажилласан хувийн хэвшлийнхэн аль аль талаасаа сэтгэл гаргаж хурдтай ажилласныг Засгийн газрын тэргүүн тэмдэглэв. Нэг талаас дотоодын үйлдвэрлэгчдээ, нөгөө талаас иргэдийнхээ аюулгүй хэрэглээг дэмжсэн том ажлын ард гарлаа гээд тайвширч болохгүй ч тэрээр хэлсэн юм. Мөн энэ хувцас хийхэд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрлөлтийг дэмжих сангаас 17, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас 6 тэрбум төгрөг гаргажээ. Үүнийг олон нийт дүрэмт хувцас хийхийн төлөө их хэмжээний мөнгө зарлагдлаа хэмээж буй. Тэгвэл энэ мөнгийг хий хоосон зараагүй ч салбарын сайд онцолсон. Тухайлбал, дүрэмт хувцасыг худалдаалсан мөнгө нь эргээд Хөдөлмөрийн яамны садн хуримтлагдах болохоор ямар ч асуудалгүй гэсэн юм.
Харин дүрэмт хувцасны тухайд Монголын оёдолчдын нэгдсэн холбооны тэргүүн н.Оюунцэцэг тайлбарлахдаа, “Хүүхдийн дүрэмт хувцас нь үндсэн хослол, нэмэлт хослол гэсэн хэсгээс бүрдэнэ. Үндсэн хослол нь эрэгтэй хүүхдэд хүрэм, өмд байгаа бол эмэгтэй хүүхдэд юбка, жакет аж. Нэмэлт хослол нь сорочка, ноосон цамц байх аж. Энэ нь хүүхдийн хөдөлгөөнийг хорихгүй, чөлөөтэй хөдлөхөд саад учрахгүй. Манай дизайнарууд үүнийг бодолцож хийсэн” гэв.
Мөн сурагчийн шинэ дүрэмт хувцасыг оёход монгол хонины ноосоор хийсэн даавууг ашиглажээ. Энэ даавуу нь угаахад агшихгүйг Монгол нэхмэл компанийн захирал хэлж, хэрэв агшвал авчраад шинийг аваарай гэж олон нийтэд хандан хэлсэн юм.

Б.Гал
0 Сэтгэгдэл
Б.ГАЛ
ЗӨВ ШҮҮ
2013.08.27