Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үнээ нэмсэн барилгын компанид зээл олгохгүй

Засгийн газрзаас барилгын салбарыг дэмжих улмаар орон сууцны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөрийн хүрээнд иргэдэд 8 хувийн хүүтэй зээл олгож эхэлсэнтэй холбогдуулан орон сууцны үнийг зохиомлоор хөөрөгдөж буй талаарх гомдол Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт ирэх болжээ.
Тиймээс орон сууцны үнээ үндэслэлгүйгээр нэмж буй барилгын компаниудын талаарх мэдээллийг тус газарт мэдээлж байхыг ШӨХТГ-ынхан уриалж байна. Хэрэв иргэн таны өгсөн мэдээллийг мөрөөр шалгалт хийж, үнээ үндэслэлгүйгээр нэмсэн нь тогтоогдвол цаашид Засгийн газраас хэрэгжүүлэх аливаа хөнгөлөлттэй зээл, тусламж дэмжлэгт хамруулахгүй байх арга хэмжээ авах аж. Мөн барилгын тусгай зөвшөөрлийг сунгахгүй  гэдгийг ч хатуу анхааруулж байгаа аж.

Д.Мөнх

0 Сэтгэгдэл
ehneesee unee nemeed eheljee zasgin gazar bair bariul une hyamd oron suuts avn luivarchid unee nemeh argaa medn
zob zob muu luibarchid
Хамгийн их уншсан