Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Оюутнууд 500 мянган төгрөгийн цалинтай ажил хийх боломжтой

Хөдөлмөрийн яам, Монголын Залуучуудын холбоо хамтран  “Ажилтай, орлоготой монгол залуу” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болжээ. Төслийн хүрээнд тэд  “Цагийн ажил” төслийг хэрэгжүүлж байгаа аж. Цагийн ажил хийж өөрийн орлогоо нэмэгдүүлэх сонирхол бүхий оюутан,залуучуудад аж ахуйн нэгж болон хувь хүмүүсийн захиалгын дагуу ажлын байраар хангах боломжийг бүрдүүлэх гэнэ. Мөн оюутан залуучуудыг Монгол Улсын шинэ бүтээн байгуулалтад татан оролцуулж зуны амралтаар нь түр ажлын байраар хангах, улмаар ажил хөдөлмөрийн дадал олгох зорилготой ажээ.
    Оюутан залуус тус төсөлд хамрагдснаар хөдөө орон нутагт ажиллахдаа нэг суманд нэг өвөлжөө барих гэнэ. Ингээд сард 500 мянган төгрөгөөс доошгүй цалингаар цалинжих юм байна. Нийтдээ уг төсөлд 600 гаруй сая төгрөгийг зарцуулахаар төлөвлоөсөн гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан