Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Шатахуунаар халгих цаг айсуй

Монголчууд шатахууны гачаалаас гарах боломж бий. Газрын тос, шатдаг занарын чамгүй нөөц байна. Үүнийг боловсруулж шатахуун үйлдвэрлэвэл импортод зарцуулах мөнгөө хэмнэж хэрэгцээгээ бүрэн хангана. Сүүлийн жилүүдэд шатахууны хэрэглээ эрс нэмэгдсэн. Одоогоор сард дөрвөн төрлийн 68 мянган тонн шатахуун хэрэглэж буй билээ. Нэг литр шатахууны жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурахад иргэдийн халааснаас гарах дөрвөн тэрбум төгрөг хэмнэж буй тооцоо гарсан. Тэгэхээр шатахууны үнийг тогтвортой байлгахад улс орон, өрхийн эдийн засагт ямар их хэмнэлт гарах нь илт харагдаж буй юм. Өнөөдөр дотооддоо шатахуунаа үйлдвэрлэвэл  импортоор авахаас ч илүү хэмнэлт гарах нь тодорхой.
Манай улсын газрын тосны нөөц 180 гаруй сая тонн. Сүүлийн жилүүдэд газрын тосны импорт улсын төсөвт чамгүй мөнгө оруулдаг болсон. Сард дунджаар 40 мянга гаруй тонн газрын тос урд хөршид экспортолдог гэдэг. Иймд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах болоод буй билээ. Тухайлбал, Дарханд жилд нэг сая тонн газрын тос боловсруулах үйлдвэр байгуулна. Уг үйлдвэр 2016 он гэхэд ашиглалтад орох төлөвлөгөө бий. Харин тус үйлдвэрийг түүхий эдээр хэрхэн хангах талаар гэрээ хэлцэл хойд, урд хөрштэйгээ хийж буй. Өөрөөр хэлбэл, урд хөршид жилд хэдий хэмжээний газрын тос экспортолно түүнийгээ хойд хөршөөс Дарханд татаж авах яриа хийж байгаа. Үүнийг тохирч чадвал Тамсагаас Дархан руу  газрын тосоо татаж авахаас бага зардал гарах аж. Дашрамд, ОХУ-ын Хятдад экспортолж буй газрын тосны хэмжээ жилээс жилд нэмэгдэх хандлагатай байгаа юм.

Судлаачид дэлхийн газрын тосны нөөц 1.2 их наяд баррель гэдэг. Хэрэглээг өдөрт 84 сая баррель гэж тооцвол 2035 он хүртэл хүрэлцэнэ хэмээсэн.  Уг нөөц дуусах үед нүүрс дэлхийн шатахууны хэрэглээг хангана гэж байгаа юм. Иймд нүүрс шингэрүүлэх технологийн судалгаанд улс орнууд одооноос эхлэн хөрөнгө оруулалт хийх болжээ. Монгол Улс нефтийн бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах гэж олон жил ярьж ирсэн. Үе, үеийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч тодорхой асуудлыг тусгаж байв. Манай  нүүрсний нөөц 270 тэрбум тонн гэдэг. Эдүүгээ нүүрсийг шингэрүүлэн түлш гаргах асуудлыг Шинэчлэлийн Засгийн газар мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх болсон. Одоогоор нүүрс шингэрүүлж түлш гаргах технологийн судалгааг ҮХААЯ-наас эрчимтэй хийж байна. Нүүрс шингэрүүлэх технологиор Герман улс тэргүүлдэг. Ингээд манай улс ХБНГУ-ын “Тюссен Крупп”, “Лурги” компанитай хамтран ажиллах санамж бичиг байгуулж нүүрс шингэрүүлэх үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж байгаа билээ. Жишээлбэл, тус компанийн технологийг Испанийн 1998 онд байгуулагдсан “Элкогаз” үйлдвэр ашиглаж нүүрс хийжүүлж байна.  
Шатдаг занарын судалгаа манай улсад сүүлийн жилүүдэд эрчимжих болсон. Одоо шатдаг  занараас шатахуун гаргах үйлдвэр байгуулах болоод буй. “Жени Ойл Шейл Монголиа” компани Монголын шатдаг занарын нөөцийг судлах, үнэлэх ажил хийж байгаа. Тус компанийн  ахлах судлаач Харольд Винегэр “Монголын шатдаг занар өндөр зэрэглэлийнх гэдэг нь тогтоогдсон. Судалгаа шинжилгээний ажил дуусах шатандаа орсон. Технологийн туршилтын үйлдвэрээ удахгүй байгуулна” хэмээсэн. Хэрэв тохирсон технологио нэгэнт тогтчихвол өдөрт 50 мянган баррель занарын тос гарган авах үйлдвэр байгуулах аж. Энэ занарын тосноос 6700 тонн шатахуун, хийн түлш болон бусад дагалдах бүтээгдэхүүн гарах нь. 

Геологчид  Монгол орны нийт нутгийн 312 мянган шоо метр талбайд шатдаг занарын нөөц тогтоожээ. Энэ талбайд  есөн сав газар, гурван орд,  илрэлүүдэд бий бөгөөд нийт 788 тэрбум тонн нөөцтэй хэмээн үзсэн байдаг. Хөөтийн шатдаг занарын ордод 1992-1996 онд чамгүй судалгаа хийсэн байна. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Далай булаг, Дундговь аймгийн Баянжаргалан суманд Ээдэмтийн ордын нөөцийг  тогтоосон аж. Инээд  өнгөрсөн онд манай улсын Эрдэс баялгийн санд 1.5 тэрбум орчим тонн шатдаг занарын нөөц нэмэгджээ. Дэлхийд АНУ, Бразиль, Эстони улс шатдаг занарын нөөцөөр тэргүүлдэг. Одоогоор Эстони Хятад улс энэ баялгаа ашиглаж боловсруулах үйлдвэр хэд хэдийг бариад байгаа.

Газрын тос олборлодоггүй, боловсруулдаггүй орнуудын хувьд аваад үзэхэд манай улсад нэг литр шатахууны жижиглэнгийн үнэ 1.40-1.50 ам.доллар байна. Энэ нь дэлхийн дундаж үнэ юм. Цаашид дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ ямар байна тэр хэмжээгээр манай улсад нэг литр шатахууны жижиглэнгийн үнэ тодорхойлогдох болсон. Энэ нь олон эх үүсвэрээс шатахуун авдаг болсонтой холбоотой. Мөн нийт хэрэглээнийхээ тал хувийг авч буй “Роснефть” компанитай үнийн асуудлаа зах зээлийн жамаар тохирч чаджээ. Одоо газрын тос боловсруулах, нүүрс шингэрүүлэх, шатдаг занараас шатахуун гаргах үйлдвэрүүдээ ашиглалтад оруулчихвал жижиглэнгийн үнэ, хангамжид санаа зовохгүй болох гарц бидний өмнө байна. Дэлхийн чиг хандлага ч энэ чиглэл рүү явж буй билээ.

0 Сэтгэгдэл
shatdag zanariin olborlolt araasaa gazar hudlultiig daguuldag gedeg shuu dee
Shatdag zanaryn uildverlel erhleh gej baigaa kompani bol zuun huvyn gadny hurungu oruulalttai haryn kompany Mongolchuud gadny kompanydtai dandaa aldagdaltai geree baiguulj baigaa unuu yed zaabal neftyn salbart haryn kompany oruulah ulairaad baigaa Altanhuyagyn zasgyn gazaryn erh medeltnyyd iheehen hemjeeny hahuuli Amerikyn ene kompanias avsan baij magadgyi gesen sejigyg ard irgeded turuuleed bna tegeed ch ug kompany Mongol nutagt shatdag zanar bolobsruulah shine tehnology turshih gej baigaa n Mongolchuud bid nutag deree harihny turshiltyn tuulai boloh ayulyg daguulj bnaa iimd Altanhyuagyn zasgyn gazaryg ard irgedee ersdeld oruulah hort yildelees umnu ogtsruulah heregtei bna shy

дорнот нефть оюу толгой таван толгой нь асуудал дөнгөж яригдаж эхлэж байхад яг иймэрхүү нийтлэлүүд телевиз радио сонин сэтгүүлээр сурталчилаж ард түмний тархийг маш их угаасан одоо яасан гадны луйварчын саалийн үнээ болсон сайхан газар шороо минь сүйрлэй
ulger
Үнэхээр л тийм юм бол шатахууны үнэ буурч жирийн иргэдэд яагаад мэдрэгдэхгүй байгаа юм бэ. Худлаа сонгуулийн шоу хийгээд л.
saihan medeelel baina. gol uls toroos shaltgaalj gatsahgvi gatsaahgvi bol
goe hyrdlaasai
Хамгийн их уншсан