Залуучуудын хөгжлийг дэмжих, залуу гэр бүлийг орон сууцжуулах бодлогыг хэлэлцэв
Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
НИЙГМИЙН САЛБАРЫНХАН ДЭВЖИЖ, ЭДИЙН ЗАСГИЙНХАН ХУЛЖСАН САР
Түүнчлэн өнгөрсөн сард ажилгүйчүүдийн тоо буурсан нааштай үзүүлэлт ч гарчээ. Тухайлбал, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 40.5 мянга болсон ч
өмнөх оны мөн үеийнхээс 30.3 хувиар буурчээ. Энэ нь, иргэд ажил идэвхтэй хайн нийслэл, дүүргийн хэлтэст бүртгүүлдэг болсноос гадна нийслэлийн Хөдөлмөрийн биржээс ажлын байранд нь дадлагажуулах журмаар ажилд зуучилж буй нь үр дүнгээ өгсөн байх талтай гэж Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг хэллээ.
Ийнхүү залуучууд хөдөлмөр эjхлэн ахуй амьдралаа дээшлүүлж байгаа бол тэтгэвэр авах хөгшдийн тоо ч нэмэгдэж буйг дуулгалаа. Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний таван сарын байдлаар 64,2 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 19,2 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 73,4 хувиар нэмэгджээ. Түүнчлэн нийгмийн даатгалд хамрагдах аж ахуйн нэгж, иргэний тоо ч өсч буй гэнэ. Эхний таван сард 605,4 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 60 гаруй хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 34,8 хувь нь төсөвт байгууллагынх гэнэ. Энэ нь, өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо өсч буйн илрэл аж.
Харин хэрэглээний үнийн улсын индекс өнгөрсөн сард өмнөх сарынхаас 0.3 хувь, оны эхнээс 5.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар өсчээ. Ийнхүү ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнс, ундаа, усны бүлгийн барааны үнэ дүнгээрээ 1.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 2.4 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ. Мэдээж, урин дулаан цаг ирэхээр хүнс, ундаа, усны үнэ савалдаг бичигдээгүй дүрэм үйлчилсэн бололтой.
Банк, санхүүгийн салбарынхны хувьд өнөөх амжилт нь урууджээ. Учир нь, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 8226.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 6.0 хувиар өссөн байна. Түүнчлэн банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 318.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 2.4 хувиар нэмэгдэж. Тэр дундаа хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 2.4 дахин өссөн гэдгийг статистикчид онцлов.
Монгол Улс энэ оны эхний таван сард дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4111.3 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 1643.3 сая ам.доллар, импорт 2468.1 сая ам.доллар. Гэвч гадаад худалдааны тэнцэл эхний таван сард 824.7 сая ам.долларын алдагдалтай гарсан ч, өмнөх оны мөн үеийнхээс 13.1 хувиар буурсан байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 235.7 сая ам.доллароор буурч. Харин экспортын 97.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна гэлээ.
Хөдөө аж ахуйн салбарын хувьд том малын зүй бус хорогдол эхний таван сард улсын хэмжээнд 454.8 мянган толгойд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 90.8 хувиар өссөн байна.
Том малын зүй бус хорогдлыг малын төрлөөр нь авч үзвэл адуу 22.2 мянга, үхэр 49.4 мянга, тэмээ 0.6 мянга, хонь 180.8 мянга, ямаа 201.8 мянга байгаа гэнэ. Ийнхүү хөрст дэлхий ногоорч байхад малын хорогдол гарсан шалтгааныг малынхаа тарга тэвээргийг сайн авахуулаагүйгээс гадна маллагаатай холбоо байх гэсэн тайлбарыг өгч байлаа. Харин газар тариалангийн салбарын хувьд энэ сарын 1-ний байдлаар 331.5 мянган га талбайд тариалалт хийснээс 276.2 мянган га-д үр тариа, 11.2 мянган га-д төмс, 4.9 мянган га-д хүнсний ногоо, 5.3 мянган га-д тэжээлийн ургамал, 33.8 мянган га-д техникийн ургамал тариалсан байна.
2010 оноос сэргэлт ажиглагдсан нь аж үйлдвэрийн салбарын хөгжил бусдыгаа түүчээлж байна. Энэ салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2013 оны эхний таван сард 872.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын алт, газрын тос зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоёр дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ган төмөр хийц, шингэн сүү, талх, жүүс, металл цувимал, амтат ус, ундаа, хиаман төрлийн бүтээгдэхүүн зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.4 хувиас 6.5 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн хэмээн Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг хэллээ.
Энэ оны эхний таван сард төмөр замаар 8213.7 мянган тн ачаа тээж, давхардсан тоогоор 1534.6 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа 2.1 хувь, зорчигчдын тоо 4.1 хувиар буурсан гэнэ. Харин агаарын тээврийн салбарынхны хувьд 1494.2 тн ачаа тээж, давхардсан тоогоор 274.4 мянган зорчигч зорчсон нь өмнөх оны мөн үеийнхээс тээсэн ачаа, зорчигчдын тоо нь өссөн гэнэ. Энэ нь, амралт, зугаалахаар гадагшаа, дотогшоо явдаг улирал эхэлж байгаатай холбоотой бол, төмөр замынхны хувьд буурах үзэгдэл энэ сард ажиглагддаг байна.
Үндэсний статистикийн хорооны судалгаагаар нийгмийн салбарт багагүй нааштай үзүүлэлт гарсан ч эдийн засгийн өсөлт, бууралт ажиглагдаж байна. Тухайлбал, ажилгүйчүүдийн тоо буурч байгаа бол инфляц бага зэрэг савласан гэнэ. Статистикийн тойм мэдээ хүргэе.
Ажилгүйчүүдийн эгнээ хумигдав
Түүнчлэн өнгөрсөн сард ажилгүйчүүдийн тоо буурсан нааштай үзүүлэлт ч гарчээ. Тухайлбал, бүртгэлтэй ажилгүй иргэдийн тоо өнгөрсөн сарын эцэст 40.5 мянга болсон ч
өмнөх оны мөн үеийнхээс 30.3 хувиар буурчээ. Энэ нь, иргэд ажил идэвхтэй хайн нийслэл, дүүргийн хэлтэст бүртгүүлдэг болсноос гадна нийслэлийн Хөдөлмөрийн биржээс ажлын байранд нь дадлагажуулах журмаар ажилд зуучилж буй нь үр дүнгээ өгсөн байх талтай гэж Үндэсний статистикийн хорооны Хүн ам, нийгмийн статистикийн газрын дарга Д.Оюунчимэг хэллээ.
Тэтгэврийн насныхан нэмэгджээ
Ийнхүү залуучууд хөдөлмөр эjхлэн ахуй амьдралаа дээшлүүлж байгаа бол тэтгэвэр авах хөгшдийн тоо ч нэмэгдэж буйг дуулгалаа. Нийгмийн халамжийн тэтгэвэрт энэ оны эхний таван сарын байдлаар 64,2 мянган хүн хамрагдсан нь өмнөх оны мөн үеийнхээс 19,2 хувиар, олгосон тэтгэврийн хэмжээ 73,4 хувиар нэмэгджээ. Түүнчлэн нийгмийн даатгалд хамрагдах аж ахуйн нэгж, иргэний тоо ч өсч буй гэнэ. Эхний таван сард 605,4 мянган хүн шимтгэл төлөгч, даатгуулагчаар бүртгэгдсэний 60 гаруй хувь нь аж ахуйн нэгж, байгууллагынх, 34,8 хувь нь төсөвт байгууллагынх гэнэ. Энэ нь, өмнөх оны мөн үеийнхээс нийт шимтгэл төлөгч, даатгуулагчдын тоо өсч буйн илрэл аж.
Инфляц дээш цогив
Харин хэрэглээний үнийн улсын индекс өнгөрсөн сард өмнөх сарынхаас 0.3 хувь, оны эхнээс 5.1 хувь, өмнөх оны мөн үеийнхээс 9.7 хувиар өсчээ. Ийнхүү ерөнхий индекс өмнөх сарынхаас өсөхөд хүнс, ундаа, усны бүлгийн барааны үнэ дүнгээрээ 1.1 хувь, орон сууц, ус, цахилгаан, түлшнийх 2.4 хувь, хувцас, бөс бараа, гутлынх 0.8 хувиар өссөн нь голлон нөлөөлсөн гэнэ. Мэдээж, урин дулаан цаг ирэхээр хүнс, ундаа, усны үнэ савалдаг бичигдээгүй дүрэм үйлчилсэн бололтой.
Банкны чанаргүй зээл өсчээ
Банк, санхүүгийн салбарынхны хувьд өнөөх амжилт нь урууджээ. Учир нь, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд олгосон нийт зээлийн өрийн үлдэгдэл өнгөрсөн сарын эцэст 8226.4 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 6.0 хувиар өссөн байна. Түүнчлэн банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 318.0 тэрбум төгрөг болж, өмнөх сарынхаас 2.4 хувиар нэмэгдэж. Тэр дундаа хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үлдэгдэл өмнөх оны мөн үеийнхээс 2.4 дахин өссөн гэдгийг статистикчид онцлов.
Гадаад худалдааны алдагдал буурав
Монгол Улс энэ оны эхний таван сард дэлхийн 115 оронтой худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 4111.3 сая ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 1643.3 сая ам.доллар, импорт 2468.1 сая ам.доллар. Гэвч гадаад худалдааны тэнцэл эхний таван сард 824.7 сая ам.долларын алдагдалтай гарсан ч, өмнөх оны мөн үеийнхээс 13.1 хувиар буурсан байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 235.7 сая ам.доллароор буурч. Харин экспортын 97.4 хувийг эрдэс бүтээгдэхүүн, үнэт ба хагас үнэт чулуу, үнэт металл, гоёлын зүйлс, зоос, түүхий болон боловсруулсан арьс, шир, ангийн үс, тэдгээрээр хийсэн эдлэл, нэхмэл бүтээгдэхүүн эзэлж байна гэлээ.
Малын зүй бус хорогдол өсчээ
Хөдөө аж ахуйн салбарын хувьд том малын зүй бус хорогдол эхний таван сард улсын хэмжээнд 454.8 мянган толгойд хүрч, өмнөх оны мөн үеийнхээс 90.8 хувиар өссөн байна.
Том малын зүй бус хорогдлыг малын төрлөөр нь авч үзвэл адуу 22.2 мянга, үхэр 49.4 мянга, тэмээ 0.6 мянга, хонь 180.8 мянга, ямаа 201.8 мянга байгаа гэнэ. Ийнхүү хөрст дэлхий ногоорч байхад малын хорогдол гарсан шалтгааныг малынхаа тарга тэвээргийг сайн авахуулаагүйгээс гадна маллагаатай холбоо байх гэсэн тайлбарыг өгч байлаа. Харин газар тариалангийн салбарын хувьд энэ сарын 1-ний байдлаар 331.5 мянган га талбайд тариалалт хийснээс 276.2 мянган га-д үр тариа, 11.2 мянган га-д төмс, 4.9 мянган га-д хүнсний ногоо, 5.3 мянган га-д тэжээлийн ургамал, 33.8 мянган га-д техникийн ургамал тариалсан байна.
Аж үйлдвэрийн салбарынхны орлого 1,9 хувиар өсөв
2010 оноос сэргэлт ажиглагдсан нь аж үйлдвэрийн салбарын хөгжил бусдыгаа түүчээлж байна. Энэ салбарын бүтээгдэхүүний нийт үйлдвэрлэл 2005 оны зэрэгцүүлэх үнээр 2013 оны эхний таван сард 872.0 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.9 хувиар өслөө. Энэхүү өсөлтөд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын алт, газрын тос зэрэг гол нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл хоёр дахин, боловсруулах аж үйлдвэрийн салбарын ган төмөр хийц, шингэн сүү, талх, жүүс, металл цувимал, амтат ус, ундаа, хиаман төрлийн бүтээгдэхүүн зэрэг нэр төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 1.4 хувиас 6.5 дахин нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн хэмээн Макро эдийн засгийн статистикийн газрын дарга Б.Бадамцэцэг хэллээ.
Төмөр замын зорчигчийн тоо буурсан бол агаарын тээврийнх нэмэгдэв

0 Сэтгэгдэл