Авто машины зогсоол гэдэг зүйл байхгүй манай хотод машин унаатай хүнд бэрхшээл юу эс мундах вэ. Тэгээд ч гэр барихаас хэтэрч гараагүй нүүдэлчид болохоор барилга байшин, өндөр байгууламжийг ёстой “гурилддаг” нь хэзээ ч дээрээс юу ч унаад ирж мэдэх. Машин дээр унасан санаанд оромгүй 10 зүйл юу юу байж вэ.
1. Тойоту машин дээр унасан энэ зүйлийг харж байна уу. 8 тонн жинтэй чулуу зөөвөрлөж явсан машины жолооч дараа нь, чулуу гулгаж байгааг толиндоо харсан. Даанч юу ч хийж амжаагүй байтал чулуу уначихсан гэжээ. Азаар суудлын машинд хэн нэгэн байгаагүй байна. Гарч ирээд машинаа буруу газар тавьсандаа харамсаа биз.
2. АНУ-ын Небраск мужийн Чэмберс хотын жолооч Диана Дюррыг явж байхад машин дээр нь 23 метр өндөр Taco Bell-ийн тэмдэг унаж амийг нь хөнөөсөн. Хүчтэй салхитай байснаас өндөр шон дээрх самбар газраас 4,5 метрийн өндөр дэх залгаасаараа салж унажээ.
3. Найк маркийн том хөл бөмбөг машин дээр уначихаж. Дэлгүүрийн дээр өлгөөтэй байсан сурталчилгааны бөмбөг зогсоолд тавьсан машин дээр унасан нь энэ.
4. Харин энэ бол кино.
5. Сургуулийн дээвэр дээр байсан агааржуулагч хар салхины хүчинд автаад машин дээр хийсч унасан нь энэ.
6. Жолооны ард гар утсаар бүү ярь л гээд байдаг, гэтэл том л болохоос биш гар утастай мөргөлдвөл бас юу болох вэ.
7. Энэ аварга сэрээ ч гэсэн дээ, хаанаас хийсээд ирсэн юм бүү мэд,
8. Завийг чинь усанд л явдаг гэж мэдэхээс биш нисээд ирэх юм гэж хэн санах билээ.
9. Энэ бол бүр гайхамшиг. Ийм том кекс байх юм, тэгээд тэнгэрээс унах юм гэж ёстой хэн мэдэх билээ.
10. Лондонд загвар зохион бүтээгч D"Face-гийн бүтээл хэн нэгний машин дээр унаж гай тарьж л дээ.