Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
“Travel Classic Books” буюу “Адал явдалт аяллын сонгомол бүтээлүүд” цувралын эхний хоёр боть уншигчдын гар дээр очлоо

XIX зууны төгсгөл, XX зууны эхээр Төв Ази, түүний дотор Монгол орноор аялан монголчуудын ахуй амьдрал, зан заншилтай танилцаж, судалж  явсан өрнөдийн нэрт аялагч-судлаачдын бичсэн адал явдалт аян замын тэмдэглэл, бүтээлүүдээс орчуулсан нь цуврал хэлбэрээр уншигчдын гар дээр хүрч эхэллээ. Энэхүү цувралыг хэл судлаач Б.Баярсайхан орчуулж эрхлэн гаргаж байгаа юм. Номын талаар түүнтэй ярилцлаа.

-Танд цуврал бүтээл туурвих бодол яагаад төрсөн юм бэ?
-XIX, XX зууны эхээр Монгол орноор аялсан өрнөдийн олон аялагч-судлаач, сэтгүүлч, бусад хүний тэмдэглэл, дурсамж, судалгааны олон бүтээл байдаг ч манайд тэр бүр мэдэхгүй байна. Угтаа тэдгээр бүтээлүүд монголчуудын хувьд үнэлж баршгүй түүхийн эх сурвалж болж байдаг. Монгол үндэстэн, монголчууд өнөөдөр өөрөө өөрийгөө танин мэдэх, хувь хүн өөрийгөө хаанаас гаралтай, чухам хэн бэ гэх их эрэл хайгуул хийх цаг үе тохиолоо. Хүмүүс үүх түүхээ илүү гүнзгий, ул суурьтай мэдэж авахыг хүсч байна. Монголчууд бидэнд эх түүх, зан заншил, соёлоосоо ухаж ойлгох, учир начрыг нь мэдэж авах үй түмэн асуулт бий. Энэ бүхэн хариултаа хүлээсээр л байна.
Тухайлбал, монгол эхнэрийн үс яагаад үхрийн эвэр шиг дэргэр самналттай, чимэглэлтэй, эхнэр дээл түнтгэр мөртэй байсан юм бэ гэдэг асуултад Хаслунд “Явна аа!” гэдэг энэ номондоо хариулт өгөхийг оролдсон байдаг. Түүний олж мэдсэн зүйл нь нэлээд үнэмшилтэй хариулт болох болов уу. Энэ мэт огт сонсоогүй түүхийг бид монголчуудын дунд амьдарч, ажиллаж, цугтаа зовж зүдэрч явсан, ёстой л амьд гэрч болсон хүмүүсийн бичсэнээс олж мэднэ. Үүнийг л би эрхэм болгож, цуврал ном орчуулж гаргахаар сэтгэл шулуудсан даа.

-Эхний хоёр номныхоо тухай сонирхуулна уу?
-“Явна аа!” гэдэг эхний ном бол Данийн нэрт аялагч-судлаач Хеннинг Хаслунд-Кристенсений бичсэн бүтээл. Европчууд Америк тив, Австрали, Өмнөд Африк зэрэг газруудад шилжин суурьшиж байсан түүхийг бид мэднэ. Түүнтэй нэгэн адил Монгол оронд Дани суурин байгуулах эхлэлийг тавих, ер нь ийм боломж байгаа эсэхийг судлах зорилгоор 1923 онд Данийн хэсэг залуус Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумд ирж суурьшсан юм. Тэд газар тариалан, хүнсний ногоо тарих, мал аж ахуй эрхлэх, хөвчийн үслэг амьтны арьсны наймаа хийж үйл ажиллагаагаа эхлүүлэн анхны бүрэлдэхүүнээрээ 1927 он хүртэл Монголд байсан билээ.
Харамсалтай нь улаан хувьсгалын уршгаар өрнөдийн худалдаачид, пүүсүүд Монголд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, даничууд ч сайхан мөрөөдөлдөө хүрч чадаагүй. Энэ тухай өгүүлдэг гайхалтай ном доо. Тэд Хамбургийн далайн боомтоос 1923 оны гуравдугаар сарын 20-нд усан онгоцоор гарч, Энэтхэгийн болон Номхон далайгаар аялан Тяньжинд зургадугаар сарын сүүлчээр хүрч, Хаалган хотоос 1923 оны долдугаар сарын 14-нд хоёр тэнхлэгт арван таван хүнд ачааны морин тэргүүдийг 45 моринд хөлөглөж, 18 хятад хөсөгчийн хамт Өргөө рүү хөдөлжээ. Хаалган-Өргөөгийн жингийн их замыг 54 хоног адал явдалтай, зовлон зүдгүүртэй туулан есдүгээр сарын 8-нд Богдын хүрээнд хүрч ирдэг. Тэд монгол гүн Ларсонгийнд бууж, Монголын шинэ Засгийн газрын сайдууд, түүний дотор Өргөөгийн гудамжаар “Harley Davidson” хөлөглөн давхих Цэргийн яамны сайд С.Данзантай уулзжээ. Ингээд тэд есдүгээр сарын 26-нд 40 үхэр тэрэг, хоёр морин тэрэгний урт хөсөгтэй Хөвсгөл аймаг руу уртаас уртс аян замынхаа төгсгөл хэсэгт ордог.

Цаг агаар хүйтэрч, цас орж замд тохиолдох элдэв саад бэрхшээлийг даван туулж, Даниас гарснаасаа хойш яг найман сарын дараа буюу 1923 оны арваннэгдүгээр сарын 18-нд одоогийн Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дахь Булган талд хүрч очжээ. Ийнхүү дани залуусын мөрөөдлийн, шинэ амьдрал эхэлдэг. Хоёр дахь номны тухайд гэвэл, Германы адал явдлыг эрэлхийлэгч Хартман гэдэг хүний бичсэн аян замын тэмдэглэл юм. Тэрээр 1919 онд Шинжаанаар дамжин Ховд руу жингийн хөсөгтэй ирж, тэндээсээ Улиастай, Сэлэнгэ мөрнөөр уруудан Хиагтаар гарч явсан билээ. Жил гаруй хугацаанд аян замд тохиолдсон адал явдлууд, зэвсэглэсэн дээрэм тонуул, бар, баавгайтай гардан тулалдсан, цасан нурангид дарагдаж, үерт туугдаж, яажшүүхэн зовж зүдэрч аялсан тухайгаа, мөн монгол хөтөч эрчүүд төмөр мэт биетэй, зоримог талаар бичсэн байдаг. Энэ хоёр номонд зохиогчийн авсан 100 гаруй түүхэн ховор гэрэл зургууд байгаа.

-Дараагийн ном хэзээ хэвлэгдэх вэ. Бас хаанаас худалдан авч болох бол?
-Цувралын гурав дахь ном нь Шведийн алдарт аялагч-судлаач Свен Хединий ном байгаа. Тун удахгүй хэвлэлтэд шилжүүлнэ. Дээрх номнуудыг “Интерном”, “Номин” их дэлгүүрийн “Мажистик”, “Мир” номын дэлгүүрүүдээс худалдан авч болно.


Номын нэр: Henning Haslund-Christensen: Jabonah!
Edgar von Hartmann: On the great Caravanroad around Mongolia

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан