Манай гаригийн хамгийн тарган эрчүүдийн нэг, Их британийн 51 настай Пол Мейсон уг нь 444 кг буюу хагас тонн шахам жинтэй байсан. Түүнийг эмнэлэгт хүргэх үеэр үүдээр багтахгүй байсан болохоор хүмүүс байшингийнх нь ханыг нурааж гаргаж байсан гэдэг. Гэтэл тэрээр 292 кг жингээ хасч одоо 159 кг жинтэй болжээ.
Шуудангийн ажилтан байсан тэрээр одоо 88 кг хүртэл турах зорилго тавиад байгаа гэнэ. Үүний дараа тэрээр хэвийн ажиллаж, хөдлөхөд нь садаа болоод байгаа арьсаа багасгаж ерийн амьдралдаа эргэн орно гэж байна. Тэрээр ингэж эрчимтэй турсан туршлагаа бусадтай хуваалцахаар ном болгон бичихээр төлөвлөж байгаа гэнэ. Тэр бас машин жолоодож сурах, гоёл чимэглэлийн бизнес эрхэлж гэр бүлээ тэжээнэ гэж ярьжээ.