Хэвлэлийн эрх чөлөөний өдрийг дэлхий дахин жил бүрийн тавдугаар сарын
3-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү арга хэмжээг энэ онд
“Safe to Speak” буюу “Хэлэх эрхээ хамгаалах” уриан дор тэмдэглэх гэж
байгаа билээ. Уг уриа нь:
1. Сэтгүүлчдийн аюулгүй байдлыг хангах
2. Мэдээллийн эрх чөлөө, эх сурвалжийг хамгаалах
3. Онлайн аюулгүй байдал гэсэн гурван үндсэн агуулгатай юм.
Монголын Сайтын Холбоо (МОСАХ)-ноос Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний
өдрийг тохиолдуулан гишүүн сайтуудынхаа сэтгүүлчид, гэрэл зурагчдын дунд
дээрх сэдвийн хүрээнд шилдэг нийтлэл, гэрэл зургийн уралдаан зарлаж
байна.
Уралдааны гол зорилго: Монголын сэтгүүлчид
хэвлэн нийтлэх эрх чөлөөгөө хангалттай эдэлж байгаа эсэх, эх сурвалжаа
хамгаалах, нууцлахад учирч буй саад бэрхшээлүүд, мөн онлайн аюулгүй
байдлыг хангахад тулгарч буй асуудлууд, коммент үүсгэгч хэрэглэгчдийг
сэтгүүлчээс ялгаж салган ойлгох зэрэг сэдвүүдээр уралдаанд оролцогчид
өөр, өөрсдийн өнцгөөс бичиж, гэрэл зургаар 3-4 бүтээлээр өгүүлэх юм.
Шалгаруулалт: Тэргүүн байр-2 (Нийтлэл, гэрэл зургийн төрлөөр)
Хоёрдугаар байр-2 (Нийтлэл, гэрэл зургийн төрлөөр)
Тусгай байр-2 (Нийтлэл, гэрэл зургийн төрлөөр)
Уралдааны материал хүлээн авах эцсийн хугацаа: 2013 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 17.00 цаг.
МОСАХ-ны гишүүн сайтуудын сэтгүүлч, уран бүтээлчид та бүхэн уралдаанд идэвхтэй оролцоно уу?
МОНГОЛЫН САЙТЫН ХОЛБООНЫ ДЭЛХИЙН ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ӨДРИЙГ ТЭМДЭГЛЭН ӨНГӨРҮҮЛЭХ АЖЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛАХ АЖЛЫН ХЭСЭГ
2013 оны 4 дүгээр сарын 8-ны өдөр