Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Хамгийн алдартай хакерууд


Эгэл олныг элдэв сүржин уриа, төрийн дарангуйллын механизм ашиглан манаруулж, боол мэт ашигладаг том корпораци, төрийн байгууллагуудын сүлжээ, компьютерийн системийн эвдлэн орж булхайтай нууц мэдээллийг олны хүртээл болгодог хүмүүс гэх нь олон. Тиймээс ч тэднийг орчин үеийн Зорро, Робин Гүд, кибер ертөнцийн Шилийн сайн эрс гэж тахин шүтдэг хүн ч олширсон. Үнэндээ тэднийг хууль ёсыг уландаа гишгэж өчүүхэн нэр хүнд эсвэл мөнгөний төлөө бусдын өмчинд халдаж, хулгай хийдэг гэмт хэрэгтэн гэсэн үзэл илүү хүчирхэг. Хакерууд баригдаж байж л олны танил, алдартай хүн болдог гэсэн ч болно. Ингээд эрхэм уншигч танд дэлхийн хамгийн алдартай, өөрөөр хэлбэл баригдаад нэрд гарсан хакеруудыг танилцуулж байна.



ЖОНАТАН ЖОЗЕФ ЖЕЙМС

1983 онд төрсөн хакер  үүний тод жишээ. Тэрээр анх 15 настай байхдаа компьютерийн системд хууль бусаар нэвтрэн жилийн дараа баригдан шоронд хоригдох ял авч байхдаа ердөө 16 настай байв. Жонатан нь АНУ-ын Батлан хамгаалах яамны харьяа Цэргийн аюулыг багасгах агентлаг гэх мэт өндөр зэрэглэлийн нууцлалтай улсын байгууллагын компьютерийн системд нэвтрэн орж, ажилтнуудын нэр, нууц үгийг хуулан авсны дээр маш нууцын зэрэглэлтэй мэдээллүүдтэй чөлөөтэй танилцан, хуулбарлан авсан байв. 1999 онд Жонатан “НАСА”-ийн компьютерийн сүлжээ рүү нэвтрэн олон чухал файл хуулсны дотор нь Олон улсын сансрын станцын эх код хүртэл байсан юм. Түүний хулгайлсан программ хангамжийн үнэ 1,7 сая ам.доллар байжээ. “НАСА” нь түүнийг илрүүлсний дараа сүлжээний ажиллагааг аюулгүй болгохын тулд 41 мянган ам.доллар зарцуулсан байдаг. Үүний дараа хууль хяналтын байгууллагууд маш далайцтай арга хэмжээ зохион байгуулснаар Жонатан баригдаж таван жил хорих ял авсан юм. Энэ залуу 2008 онд учир битүүлгээр нас барсан байдаг. Албан ёсоор бол түүнийг амиа егүүтгэсэн гэдэг ч албан бус мэдээгээр түүнийн Америкийн тусгай албад маш нууц мэдээлэл хулгайлсантай холбоотойгоор амийг нь хөнөөсөн гэдэг.


DARK DANTE ХОЧТОЙ
КЕВИН ПОУЛСЕН


Тэрээр утасны шугам сүлжээнд нууцаар нэвтрэхэд мэргэшсэн хакер байв. Үүнийхээ ачаар “KIIS-FM” радио станцаас зарласан уралдаанд луйвар хийн түрүүлж  “Porsche 944 S2” машин хожжээ. Яасан бэ гэхээр радио станц нь уралдаан зарлаад уралдааны үеэр шууд холбогдсон 102 дахь хүнд машин бэлэглэнэ гэж амласан байв. Харин мань хакер хууль бусаар утасны сүлжээнд нэвтрэн хүлээж байгаад өөрийгөө 102 дугаарт холбогдсон хүн болгож уг машиныг хожжээ. Амташсан хэрээ арван гурав дахидгийн үлгэрээр Америкийн Холбооны мөрдөх товчооны мэдээллийн санд хууль бусаар нэвтрэн орж зарим хүний утасны яриаг нууцаар чагнасан талаар маш нууц илтгэл хуулан авсан байна. Утасны сүлжээнд хууль бусаар нэвтрэн ордог хоббигоо орхисонгүй хүссэн үедээ, дурын утасны компанийн сүлжээнд нэвтрэн дуртай газар руугаа, хилийн чанад руу үнэгүй ярьдаг, бусдын яриаг чагнадаг байв. Холбооны мөрдөх товчооныхон түүнийг барих гэж удаа дараа оролдож байсан ч мань эр зүсээ хувиргах, хуурамч бичиг баримт олж авах гэх мэтээр олон жилийн турш зугатсаар эцэст нь баривчлагдан таван жил шоронд суусан юм. Суллагдсаныхаа дараа сэтгүүл зүйд хүчээ үзэж байгаа бөгөөд мэдээллийн аюулгүй байдлын талаар сурвалжлага, нийтлэл бичдэг.


КЕВИН МИТНИК

1963 он Калифорнид төржээ. 12 настайгаасаа эхлэн мэдээллийн аюулгүй байдал, нийгмийн инженерингийг сонирхох болов. Сонирхлоо даган өөрийгөө хөгжүүлсээр сүүлдээ хүнд чиглүүлсэн, тойруу асуулт тавих замаар компьютерийн нууц үг, и-мэйлийн нууц үг зэргийг мэддэг болжээ. Ийм аргаар тэрээр Лос Анжелос хотын цахим картын төлбөрийг системийг эвдсэн байдаг. Митник анхандаа найзын хамтаар утасны сүлжээнд хууль бусаар нэвтэрдэг байсан ч 1979 оноос хойш компьютерийн сүлжээг голлон анхаарах болов. Найзын хамтаар төрөлх сургуулийнхаа сайтыг эвдэн, мэдээллийн санд нь нэвтэрснээр ажлаа эхэлсэн юм. Улмаар “Нокиа”, “Моторолла”, “Фужитсу Сименс”, “Digital Equipment Corporation” зэрэг нэр алдартай, нөлөөтэй, хүчирхэг IT албатай олон том компанийн сүлжээг эвдсэн байна. Түүнийг баривчлахад туславал ихээхэн хэмжээний мөнгөн шагнал амласны хүчинд 1995 онд баривчилсан байдаг. Энэ хакерын учруулсан хохирлыг улсын яллагч 80 сая ам.доллар гэж байсан ч өмгөөлөгч нар нь сайн ажилласны хүчинд ихэнх зүйлийг няцааж ердөө дөрвөн жил шоронд суугаад гарсан юм. Түүнээс хойш мань эр томоожиж албан ёсоор, хуулийн дагуу ажилладаг болсон. Сүлжээний аюулгүй байдлын салбарт ажилладаг өөрийн гэсэн компанитай, хакеруудын амьдралын талаарх олон ном бичжээ. Түүний амьдралаас сэдэвлэсэн кино байдаг.


ТЭНЭМЭЛ ХАКЕР ХОЧТОЙ
АДРИАН ЛАМО


1981 онд Бостон хотод төржээ. Адриан хүүхэд байхдаа л аавынхаа тоглодог байсан компьютер тоглоомын программыг хакердан эвдсэнээр гараагаа эхэлжээ. 17 настай байхад нь эцэг, эх нь хүүгээ ганцаар орхин өөр тийш нүүсэн байна. Тэр үед Адриан компьютер,  сүлжээний талаар хангалттай их мэдлэгтэй байсан болохоор янз бүрийн компаниудад “халтуур” хийж өөрийгөө тэжээдэг болов. Улмаар өөрийн ноүтбүүк, хувцас, хөнжил хийсэн үүргэвчийн хамтаар орон даяар хэсүүчлэх болсноор “Тэнэмэл хакер” хочтой болжээ. Хэсүүчилж явахдаа интернэт кафе, нийтийн номын сан зэрэг олон нийтийн газраас интернэт рүү нэвтэрч “Microsoft”, “NY Times”, “Yahoo”, “Bank of America” гэх мэт асар том компанийн аюулгүй байдлын системүүдийг судалж эхэлжээ. Өөрөөр хэлбэл мэдээллийн санд нь хууль бусаар нэвтэрдэг болж. Гэхдээ зүгээр нэг нэвтэрч, эвдэлж сүйдлээд алга болчихдоггүй харин нэвтрэн ороход нь тусалсан сул талуудын талаар албан ёсоор мэдэгддэг байж. Үр дүнд нь сайн дурын туслахын ачаар олон тооны сул талуудаа засч залруулсан гэдгийг харгалзан үзээд хуулийн байгууллагууд түүнийг оролдохгүй байв. Тэрээр 2003 онд өөрөө эрх баригчдад бууж өгөөд, сүлжээ эвдэн орсон хэргээ шууд хүлээсэн байдаг. Шүүх хариуд нь түүнд тэнсэн харгалзах ял, 65 мянган ам.долларын торгууль төлөх шийтгэл ноогдуулсан юм. Адриан Ламо нь өдгөө сэтгүүлч хийдэг. 2010 онд “Wikileaks” сайтад нууцаар мэдээдэл өгдөг байсан Брэдли Мэннинг гэгчийг эрх баригчдад барьж өгсөн гэдгээрээ хакеруудад ихээхэн зануулж, зүхүүлсэн.


ЖОН ШИФЕР

Жон Шифер 1982 онд төржээ. Албан ёсоор бол компьютерийн аюулгүй байдлын зөвлөх мэргэжилтэй тэрээр вирусийн сүлжээ бий болгосноороо алдартай юм. Өөрийн зохиосон компьютерийн вирусийн тусламжтайгаар Жон нь хэрэглэгчдийн бүх төрлийн нууц үг, дансны дугаар зэргийг хулгайлан авчээ. Ингэж хулгайлахдаа насанд хүрээгүй хүүхдүүдийг олноор хамруулж байсан бөгөөд олсон мэдээллээ найз нөхдийн хамт ашиглан жирийн хүмүүст асар их хэмжээний хохирол учруулсан байна. 2009 онд түүнийг баривчлахад зохиосон вирус нь 150 мянган компьютерт халдварлан, Жоны өгсөн тушаалаар эзэндээ мэдэгдэлгүйгээр нууц сүлжээ үүсгэн ажиллаж байсныг тогтоожээ. Прокурор нь түүнд 60 жил хорих, 1,75 сая ам.доллараар торгохыг шаардаж байсан ч дөрвөн жил хоригдох, 20 мянган доллараар торгуулах ял авч байсан юм.


ВЛАДИМИР ЛЕВИН

Дэлхийн нийтийн анхаарлыг татсан Оросын анхны хакер. Тэрээр 1967 онд төрсөн бөгөөд микробиологич мэргэжилтэй. Компьютерийн хоббитой нэгэн байж. Тэрээр 1994 онд “Ситибанк”-ны сүлжээнд нэвтрэн компаниудын дансанд нэвтрэх мэдээллийг олж авсан байна. Түүгээрээ дамжуулан 12 сая ам.долларыг хууль бусаар янз бүрийн оронд нээсэн данс руу гаргах гэж оролдоод бүтэлгүйтэж Лондоны нисэх буудал дээрээс баригдаж байв. Хулгайлсан хөрөнгөө ашиглаж чадаагүй ч мөрдөн байцаалтын явцад 400 мянган ам.доллар сох дутсан бөгөөд түүнийг ямар дансанд хийснийг цагдаа нар тогтоож чадаагүй юм. Энэ хэргийнхээ төлөө тэрээр гурван жил суугаад гарсан.


ФРЭД КОЭН

Өнөөдөр компьютерийн вирус гэгч зүйлийн талаар сонсоогүй хүн гэж байхгүй биз. Тэгвэл энэ вирусийг Калифорнийн их сургуулийн программчлалын факультетийн аспирант Фрэд Коэн 1983 онд зохион бүтээж, нэрийг нь өгсөн юм. Тэрээр “VD” нэртэй график программны дотор нуугдан нэвтрээд “VAX” компьютерийн системийг бүхэлд нь захирч чаддаг программыг анх олон нийтэд танилцуулсан юм. 90-ээд онд Коэний санаанд үндэслэсэн вирусүүд нь дэлхий даяар хурдацтай тархаж дэлхийн хэмжээнд, маш олон орны аюулгүй байдалд заналхийлэх болсон. Гэвч Коэний нээлт нь анхандаа цэвэр боловсрол, үзүүлэнгийн шинжтэй байсан болохоор түүнийг хууль хяналтын байгууллагууд ямар нэг байдлаар оролдож байгаагүй. Тэрээр одоо мэдээллийг аюулгүй байдлын чиглэлээр ажилладаг том компанийн удирдлагад ажилладаг.


МАРК АБЕН

1972 он төржээ. Тэрээр хоёр настай байхдаа цагаан толгой мэддэг, гуравтайгаасаа бичдэг болсон бол таван настайгаасаа техникийн чиглэлийн номыг чөлөөтэй уншдаг болсон суут ухаантан. 10 настайдаа утасны сүлжээ хэрхэн ажилладгийг ойлгохоор шийдэн судалсаар сүүлдээ дурын дугаарын өмнөөс хүссэн газар руугаа ярьдаг болжээ. 11 настайдаа анхны компьютерээ бэлгэнд авсан бөгөөд ном, гарын авлага ашиглалгүйгээр бие даан судлаж эхэлжээ. 17 настайдаа тэрээр хүссэн дугаараа хаах, нээх, нууцлах, шилжүүлэх зэргийг чөлөөтэй хийдэг хакерууд дотор алдартай нэгэн болжээ. Өдрийн цагаар компьютерийн жижиг засвар хийж мөнгө олдог, шөнө хакер хийдэг болов. “Мэхлэлтийн мастер”, “Хувь тавилангийн легион” зэрэг хакер нууц бүлэглэлийг үүсгэхэд гар бие оролцсон байдаг. 1990 онд анх удаагаа баривчлагдсан ч насанд хүрээгүй гээд суллан явуулжээ. 1994 онд ахин баривчлагдаж жил хоригдон суллагдсан юм. Одоо мэдээллийн аюулгүй байдлын салбарт ажилладаг өөрийн жижиг компани удирддаг.


РОБЕРТ ТЭППЭН МОРРИС

Хамгийн анхны сүлжээний “өт”-ийг зохион бүтээсэн гэдгээрээ алдартай. Түүний бүтээсэн “өт” нь тэртээ 1988 онд АНУ даяар зургаан мянган компьютерийн ажиллагааг гацааж хямрал үүсгэж байсан юм. “Өт” нь халдварлагдсан компьютер дотроо ашиглагдаж байгаа бүх нууц үгийг хайж олдог, өөрийгөө хуулбарлан үржиж, сүлжээгээр тархан бусад компьютерт халдварладаг чадвартай. Энэ сүлжээний “өт” нь “ARPANET” сүлжээг бүрэн ажиллагаагүй болгож аюулгүй байдлыг хангах системд зарчмын шинэ өөрчлөлт хийхэд хүргэсэн юм. Үүний үр дүнд Моррис 1989 онд баривчлагдаж компьютерийн луйврын хэргээр шүүхээс шийтгэл авсан анхны хакер болсон юм. Моррис өдгөө Массачусетсийн технологийн дээд сургуулийн мэдээлэл зүйн, электроникийн багш, Компьютерийн үндэсний аюулгүй байдлын байдлын төвийн удирдагч.

0 Сэтгэгдэл
muu bolool barigdsan bgasht. jinhene sainuud n barigdahku hussenee hiigeel yavj bga
АВТОМАШИНЫ САЛОН ОРЧИН vЕИЙН ДЭВШИЛТЭТ ТЕХНОЛОГИОР ДУБДЭНЭ МӨН Б vХ ТӨРЛИЙН ОБУД ДЭЭР HYDROGRAPHIKIIN АРГААР КАРБОН ХУУЛГА НААНА УТАС 96551777
МУУ ШҮҮ
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ***** ***** ***** ***** ***** ***** ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ***** ***** ***** ***** ***** ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА ***** ***** ***** ***** МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v *****
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ***** ***** ***** ***** ***** ***** ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ***** ***** ***** ***** ***** ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭД ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА ***** ***** ***** ***** МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v *****
Хамгийн их уншсан