Эхлээд хальт харахад цэнгэлдэх хүрээлэн юм уу гэмээр энэ загвар бол далайд хөвж явах хот. Lilypad ч гэдэг бас бүрэн нэрээр нь “Цаг уурын нөхцлөөс болж дүрвэгсдэд зориулсан хөвдөг хот” ч гэдэг энэ төсөл бол хиймэл арал маягийн юм байх юм. Ийм хот нь зөвхөн сэргээгдэх эрчим хүч буюу нар, салхины, усны үүсгүүр ашиглах болохоор байгаль орчинд ямар ч хөнөөл учруулахгүй гэнэ. Гаднаас нь харсан ч дотор талдаа ч дан ногоон байгууламжаар дүүрэн байх энэ арал хотод 50 орчим мянган хүн амьдрах боломжтой. Энэ одоохондоо уран барилгач, архитекторын санаа, мөрөөдөл төдий байгаа ч дэлхийн дулаарлын нөлөөгөөр умард мөсөн далайн мөс хайлж далайн усны түвшин жилээс нэмэгдэж байгаа өнөө үед хамгийн зөв алхам болж ч мэдэх юм. Энэ зуунд далайн усны түвшин 20-90 см нэмэгдэнэ гэсэн багцаа судалгаа ч байгаа цагт шүү дээ.