АНУ-ын умард Каролины иргэн, цэргийн албан хаагч байсан Эрнесто Родригес гэгч өөрийнхөө хайртай нохойд ганган шивээс хийлгэжээ. Тэр шивээс хийдэг мастерт хандаж зургийн загвараа үзүүлээд хайртай Датчес нохойнхоо бие дээр шивүүлсэн байна. Тэгээд нохойнхоо гэдсэн дээр шивээс хийж байгаа болон хийсэн шивээсний зургийг нь авч Фейсбукт тавихаа ч мартсангүй.
Харин Эрнестийн найз нөхөд үүнийг нь нэг их таашаагаагүйгээр барахгүй, амьтан хамгаалагчид, орон нутгийн захиргааны байгууллага эгдүүцэж амьтантай зүй бус харьцсан хэмээн мөрдөн шалгах болсон гэнэ. Эрнест ч олон нийтийн хандлагыг ойлгож өөрийгөө зөвтгөхөөр “Адуу, үхэр тамгалахыг хэвийн зүйл гэдэг биз дээ. Би Датчесыгаа алдчихгүйн тулд л шивээс хийлгэсэн, тэгээд ч энэ түүнд нэг их хэцүү байгаагүй. Шивээс хийж байхад тэр юу ч мэдрээгүй, зүгээр л унтаж байсан” гэжээ.