Торрес-дель-Пайне бол Өмнөд Америкийн Чилийн өмнөд нутаг Магальянес мужийн Патагонид байдаг байгалийн үзэсгэлэнт цогцолбор газар. Хойд талаараа Аргентин улстай хиллэдэг баруун хэсэгт нь Лаго-Грей, өмнөд талд нь Лаго-дель-Торо, зүүн зүгт нь Сарминенто-де-Гамбоа нуурууд байдаг энэ үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2420 хавтгай дөрвөлжин км газар нутгийг эзэлж 3000 метрээс өндөр олон уул, нуур, хавцал байдаг газар. Цогцолбор газрын хамгийн өндөр цэг нь 3050 метр өндөртэй Пайне-Гранде уул. Энд өвөл нь 1 градус дулаан байдаг бол зундаа 11 градус болдог байна.
118 төрөл зүйлийн шувуу, 15 төрлийн араатан, 26 гаруй төрлийн өвсөн тэжээлтэн амьдардаг энэ үндэсний цэцэрлэгт хүрээлэнд ан агнахыг хориглоод 50 жил болж байгаа юм байна.
Жилдээ хэдэн зуун мянган жуулчин ирдэг энэ үзэсгэлэнт газрын НҮБ-ын Соёл боловсрол шинжлэх ухааны төрөлжсөн байгууллага–ЮНЕСКО 1978 онд байгалийн өвд бүртгэн авчээ.