Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Инээдмийн баярын шилдэг хууралтууд


“4 сарын 1” гэж хэлээд нэгнээ элдэв хорон санаагүйгээр цаашлуулж чадах уламжлал дэлхийн бараг бүх оронд мөрдөгддөг. Харин та энэ уламжлал хаанаас үүдэлтэй мэдэх үү? Бүх зүйл шинэ жилээс үүдэлтэй юм байна. 447 жилийн тэртээ францын хаан 9-р Карл 1965 он нь хуучны ёсоор 4-р сарын 1-нд бус харин 1-р сарын 1-нээс эхлэх ёстой гэсэн тушаал гаргаж. Францчууд хааныхаа шийдвэрийг дагасан ч гэлээ 4-р сарын нэгэн болоход хуучны уламжлалаа бодоод бие биедээ шинэ жилийн баяр хүргэн, ямар ч хэрэгүй бэлэг дурсган наргицгаажээ. Гэтэл энэ нь яваандаа нэг нэгнээ чаддаг, инээдмийн өдрийн уламжлал болон үлджээ. Улмаар Францчууд энэ өдөр хайнга нэгнийхээ нуруундаа муухай үнэртэй загас өлгөж чаддаг байсан бөгөөд “4-р сарын загасны баяр” гэж нэрлэдэг болсон байна. Энэ Францаас Англид ирэхэд нэрийг нь “4-р сарын Тэнэгүүдийн баяр” гэж нэрлэн огноог нь хуанлид тусгайлан заах болов. Харин орчин үед энэ нь баярыг хөгшин залуу, баян ядуу, жирийн иргэд, алдартнууд бүгд тэмдэглэдэг болсон.
Уншигч танд 4-р сарын 1-ний хамгийн инээдтэй залуусын ярьдгаар “саак хошгируулалт”-аас түүвэрлэн хүргэе.

Үнэрт сугалаа

Европын нэгэн сонин 4-р сарын 1-нийхээ дугаарын эхний нүүрэнд хар өнгөтэй гурван тэгш өнцөгт хэлбэрийн гурван зураас хэвлэжээ. Тайлбарт нь, хар будгийг хуулаад доорх цаасыг нь үнэрлэдэг тусгай сугалаа гэсэн байв. Хэрэв гурван зураас бүгд адил үнэртэй байгаад, ямар төрлийн, юу гэдэг үнэртэй ус болохыг нь зөв таасан хүндтухайн үнэтэй усыг бүх амьдралынх нь туршид 80 хувийн хөнгөлөлттэй зарж байх болно гэж. Тэр өдөр гангарах дуртай хүүхнүүд нөгөө сонинг бараг цоолох шахуу үнэрлэж суусан гэдэг.

Халуун мөс

4-р сарын 1-ний өдөр “ASDA” нэртэй сүлжээний дэлгүүр богино долгионы зууханд ч хайлдаггүй тусгай халуун мөс худалдаан гарсан талаар сурталчилгаа явууллаа. Үр дүнд нь халуун мөс авах гэсэн хүмүүс дугаарлан зогсож бөөн инээдэм болсон байна.

“ТИТАНИК”

Английн “Southen FM” нэртэй радио 4-р сарын 1-нд домогт “Титаник” хөлгийн яг адил хувилбарыг барьж дуусаад далайд гаргасан, нэр нь “Титаник-2” үзэх хүсэлтэй хүмүүс Бичи-Хед хадан цохион дээр гарч хараарай гэсэн мэдээ цацжээ. Гэтэл нартай, салхигүй үед ч гэсэн Английн хамгийн осолтой газарт тооцогддог 120 метрийн өндөр Бичи-Хед хадан цохион дээр 2001 оны 4-р сарын 1-ний манантай өдөр хэдэн зуун итгэмтгий хүн шинэ “Титаник”-ийг харах гэж хадан хясаан дээр бөөгнөрснөөс болж хясаанд 1.5 метр хэртэй цууралт үүсч цагдаа нар аврах ажиллагаа явуулахад хүрчээ.

Үнэгүй “гар”

Кени улсын “The Sunday Standard” сонин инээдмийн баярын дугаартаа гар утасны шинэ оператор үйл ажиллагаа явуулж эхэлсэн тухай мэдээ гаргажээ. Тэгээд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнтэй холбогдуулан интернет рүү үнэгүй холбогддог, видио камер, зурагттай супер утсыг сонины редакц дээр өөрийн биеэр хүрч ирсэн болон утсаар ярьсан хүмүүст нэг өдрийн турш үнэгүй өгөхөөр боллоо гэсэн байж. Дугаар гарсны дараах ганцхан цагийн дотор редакц утсаа салгаж, гадаа нь дугаарлан зогссон хүмүүст инээдмийн баярын наргиа гэдгийг тайлбарлахаас өөр аргагүй болсон байна. Харин утсаа салгахаас нь өмнө парламентын арваад гишүүн өндөр албан тушаалтай цэргийнхэн, ГЯЯ-ны өндөр албан тушаалтнууд ярьж утсаа шаардаад амжсан байсан гэдэг.

Шүлхий

Танд энэ үгийг сонсохоор ямаршуу зүйл төлөөлөгддөг вэ. Мэдээж таагүй. Америкийн Бостон хотын “FNX Radio Network” радио станц 4-р сарын 1-ний өдөр Вермонт мужийн нэгэн фермээс шүлхий илэрлээ гэсэн хошин мэдээ дамжуулчихаж. Гэтэл хэрэглэгчид үүнд үнэмшээд мах худалдаж авахаа байснаас болж хэд хэдэн дэлгүүр дампуурсан байдаг. Үүний дараа Америкийн хөдөө аж ахуйн яамны нарийн бичгийн дарга шүлхий гараагүй гэж тайвшруулаад, хэргийн эзэн радио станцаас уулчлалт хүсч тайлбар хийгээд ч нэмэргүй байсан гэдэг.

Тамхи

Хэдэн жилийн өмнө 4-р сарын 1-ний өглөөнөөс эхлэн “CNN”-ээс өгсүүлээд “MTV” хүртэлх Америкийн бүх сувгаар тамхины бүх үйлдвэрүүд худалдаанаас бүх бүтээгдэхүүнээ эргүүлэн авах болсон тухай анхааруулга реклам бүтэн өдөржин явжээ. Рекламд нь “Тамхины үйлдвэрүүд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэггүй шинэ төрлийн тамхи гаргаж эхлэх хүртэл бүх төрлийн тамхийг борлуулахыг хориглохоор боллоо” гээд хэсэг чимээгүй болсны дараа эмэгтэй хүний дуугаар намуухан “4-р сарын 1-нд хэнд ч итгэхгүй шүү” гэж хэлсэн байж. Гэвч хүмүүс сүүлд нь хэлсэн үгийг сонсоогүйгээс болж дэлгүүр, лангуунаас таарсан тамхиа хуу хаман асар их хэмжээгээр худалдан авчээ. Эндээс хамгийн их хожсон газар нь мэдээж тамхины үйлдвэрүүд.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан