Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Долоон кг хүү төрүүлжээ

Их Британийн Челтенхамд жирийн нярайгаас хоёр дахин жинтэй хүү мэндэлж, эцэг эх, эмч мэргэжилтнүүдийг гайхашруулжээ. Жорж Кинг хэмээн нэр өгсөн хүүгийн биеийн жин яг долоон кг гэнэ. Гэхдээ хүүг маш хүндрэлтэй төрүүлсэн учир эхэндээ түүний жинг гайхаж шагширч ч амжилгүй амийг нь аврах гэж хэдэн өдөр эмч нар зүтгэжээ. Хүүг төрүүлэх гэж ээж нь 16 цаг өвдсөн бөгөөд эцэст нь мэс засал хийж авах үед мөр хэсэгтээ гацаж, их зовоожээ.

Ингэж цаг алдсанаас хүү бараг арван минут хүчилтөрөгчийн дутагдалд орж,  тухайн үед түүнийг амьдрах магадлал 10 хувьтай гэж хэлж байж. Гэвч бурхны авралаар хүн амьдарсан бөгөөд одоо зургаан долоо хоногтой ажээ. Хүү эрүүл саруул бойжиж буй энэ үед л эцэг  эх нь “том” хүүхэдтэй болсноо олон нийтэд дуулгажээ.

Одоо дөнгөж сар гаруйхантай атлаа зургаан сартай нярайн хувцас өмсдөг Жорж Кингийг анх эхийн хэвлийгээс гарах үед тэнд байсан 20 гаруй эмч, ээж нь, эмээ нь гээд бүгд л гайхаж балмагдаж орхисон байна. Гэвч хүүгийн биеийн байдал тэдэнд удаан алмайрах боломж өгөөгүй аж. Хүү үеийнхнээсээ том биетэйгээс биш өөр ямар нэг өвчин, гаж зүйлийн шинж тэмдэг юу ч үгүй гэнэ.


0 Сэтгэгдэл
az jargal husie.sain hun bolooroi
Hehe huurhun umbe. Esn mend baiga n bolo ddo
Хамгийн их уншсан