Америкийн алдарт дива Дионне Уорвик дампуурлаа зарлажээ. 1960, 70-аад онд мандаж явсан дуучин 1991 оноос хойш татварын хүү болон торгуулиа төлөхгүй явсаар эцэстээ 10 сая ам.долларын өрд унасан байна. Одоо 72 настай дуучин 1960-аад оноос хойш 100 сая цомгоо борлуулсан хэдий ч одоо энэ их хэмжээний мөнгийг төлөх чадвар байхгүй гэдгээ мэдэгджээ. Түүний хуулийн байгууллагад гаргаж өгсөн мэдүүлгээр бол түүний сарын орлого нь 21 мянган ам.доллар бөгөөд мөн ийм хэмжээний зардал гаргадаг гэсэн байна. Хэдхэн сарын өмнө л шоу бизнест 50 жилийг үдсэнийхээ ойг тэмдэглэж явсан алдат дуучин ийнхүү татварын өрөнд баригдсанаа ил тод зарлаж, улсаасаа дампуурлын эсрэг тусламж хүслээ. 1968 оны Грэммигээс таван цом хүртэж байсан “I say a little prayer”, “Walk On” зэрэг хит дууны эзэн Дионне Уорвик бол алдартай Уитни Хьюстоны үеэл эгч нь юм.