Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хамгийн тачаангуй ганц бие одууд


Нэр алдартай атлаа ганц бие эрчүүд гэдэг хүүхнүүдийн мөрөөдөл биш гэж үү. Ганцхан тэдний зүрх сэтгэлийг эзэмдэнэ гэдэг л тийм ч амар биш. Юутай Лос-Анжелесоос Москва хүртэлх ганц бие эрчүүдийг танилцуулъя.


Жорж Клуни

Манай гариг дээрх хамгийн алдартай ганц бие ганган эр бол мэдээж Жорж Клуни. Янз бүрийн цаг үед тэрээр Синди Кроуфорд, Рене Зеллвегер, Жулия Робертс, Элизабет Каналистай учирч байсан ч  одоо ганцаараа л байгаа. Одоо түүнийг Стейси Кейблертэй уулзаж байгаа гэдэг ч хажуугаар нь тэднийг салсан гэсэн яриа бас бий.

Леонардо Ди Каприо

Бразилийн загвар өмсөгч, манай гаригийн хамгийн сайхан бүсгүй Жизель Бундхентэй холбоотой байсан ч тэр нь өөр залуугийн эхнэр болсон. Каприо дараа нь израилийн загвар өмсөгч Бар Рафаэлитэй учирсан ч бас хурим найр бололгүй өндөрлөсөн. Лео ажлаа орхисны дараа мөн л загвар өмсөгч Эрин Хизертонтой уулздаг болсон ч төдхөн энэ нь замхарсан дуулдана.


Джонни Депп

Карибын тэнгисийн энэ дээрэмчин нэгэн цагт Ванессе Парадитай гэрлэж байсан. Одоо 49 настай энэ эр олон хүүхний мөрөөдөл хэвээр байгаа ч өөрөө энэ талаар нэг их санаа тавьдаггүй, харин хувцас, хэв загвартаа илүү анхаардаг гэвэл буруудахгүй. Үнэхээр түүний бүрх, цув, үс, гутал хэний ч анхаарлыг татна шүү.


Брэдли Купер

2009 онд “Вегас дахь жаал хүү” киноныхоо дараа алдар нь мандаж, сэтгүүл бүрийн нүүрэнд заларч эхэлсэн энэ эр нэгэн цагт Рене Зеллвегер, Зоуи Салдана нарыг тэвэрч байсан ч алинтай нь хуримлаагүй. Юутай ч өдгөө 38-тай од маань ганц бие хэвээр  байж бүсгүйчүүдийн мөрөөдөл болсоор яваа.


Тейлор Лотнер

Дөнгөж саяхан 21 хүрээд байгаа энэ сайхан залуу Тейлор Свифт, Селена Гомес нартай  түрхэн хугацаагаар учир ургуулаад авсан ч одоо чөлөө завтай байгаа. Холливудын шилдэг бүжигчнийг бүсгүйчүүд харж л яваа даа.


Марат Сафин

Оросын төрийн думын гишүүн, шилдэг теннисч, хоёр метр өндөр  энэ эр ийг хүүхнүүд ягаад сонирхохгүй гэж. Нэгэнтээ Даша Жукова, Анастасия Осипова, Алена Ахмадулллина гээд оросын сайхан бүсгүйчүүдтэй учир ургуулж байсан ч 33 настай энэ сайхан орос залуу ганцаараа л байгаа. Одоо түүнийг загвар өмсөгч Анна Друзякатай уулзаж байгаа гэдэг ч гэрлэчихээгүй л байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан