Дамиан Аспиналь нэгэнтээ Африкаар аялж яваад жижигхэн горилл олж Англид аваачиж. Түүндээ Квиби нэр өгөн таван нас хүртэл нь авч байгаад төрсөн нутаг Африкт нь аваачин зэрлэг байгальд нь тавьжээ. Дахиад таван жил өнгөрсний дараа Дамиан баруун Африкт очиж хуучин танилаа ямаршуухан байгааг үзэхсэн гэж бодсон байна. Гэхдээ тэр зэрлэг байгальд таван жил амьдарсан болохоор адгуусан төрөлдөө ойртож хүнд аюул учруулж магадгүй гэж болгоомжилж байсан гэнэ. Голоор явж гориллуудын амьдардаг газарт очиж нэрээр нь дуудахад Квиби нь найзынхаа дуугаар түүнийг таньж хүрч ирсэн байна. “Тэр намайг ямар их хайрласан нүдээр харж байсан бэ. Үнэхээр итгэмээргүй, тэр бүр намайг явуулахыг хүсэхгүй байсан шүү “ гэж Дамиан ярьсан байна.