Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Гадаадаас хураасан гэмт хэргийн хөрөнгийн орлого Асрамжийн газрын үйл ажиллагаанд ашиг тусаа үзүүлж байна УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан мэндчилгээ дэвшүүллээ Анхдугаар Үндсэн хууль баталж, Бүгд Найрамдах Улсыг тунхагласны 100 жилийн ойн баярын хурал боллоо ӨНӨӨДӨР: Бүгд Найрамдах Улсаа тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулиа баталсан өдөр ЦАГ АГААР: Улаанбаатарт өдөртөө 13 хэм хүйтэн Ойрын өдрүүдэд нутгийн зүүн хагаст жавартай, хүйтэн салхитай байна У.Хүрэлсүх: Байгалиа хайрлан хамгаалах хандлага, сэтгэлгээг хойч үедээ өвлүүлэх нь бидний эрхэм үүрэг Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн, Монголын Хуульчдын холбоо хамтран ажиллах санамж бичиг байгууллаа Мастеруудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс 3 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль хүртжээ "Элсэлтийн шалгалт"-ын суудлын хуваарь гарлаа
Архивын сонирхолтой баримтаас

Монголчууд хулсан үзэг, бийр, бэх, шунх, цаас зэрэг бичгийн хэрэглэлээс гадна бичгийн мод, шүугаман бар, бичгийннүүрийн барыг албан бичиг боловсруулах, үйлдэхэд хэрэглэдэг байжээ.

Бичгийн мод гэдэг нь 50-60 см орчим хэмжээтэй будаж өнгөлсөн нимгэн дөрвөлжин хэлбэртэй хавтас мод бөгөөд ширээний оронд бичгээ тавьж бичихээс гадна дээр нь бэхээр юм бичиж зурж баллаж болдог тул бичгийн эх ноорог төлөвлөн зохиоход тохиромжтой, бас цаас хэмнэхэд ашигтай зүйл байсан байна.

1850-иад оноос албан бичгийг шугамтай цаасан дээр үйлдэх болсон бөгөөд модон шугам, шугаман бар хэрэглэх болжээ. Шугаман бар гэдэг нь тусгайлан бэлтгэж шугам сийлсэн хэв бөгөөд түүнийг ном барлахын адил цаасыг олноор нь барлан шугамддаг байжээ.

Бичгийн нүүрийн бар гэдэг нь тусгайлан сийлж хийсэн бичгийн гарчиг /утга/, он цаг, хаяг, гарын үсэг зурах хэсэг бүхий хүснэгттэй хэв бөгөөд түүнд цэвэр нямбай, товч тодорхой нөхөн бичдэг байжээ. Энэхүү барыг 1821 оны үес хэрэглэх болсон байна.



0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан