Нийслэл-385” менторшип хөтөлбөр үр дүнгээ хэлэлцэж, хаалтаа хийлээ
Баянзүрх дүүргийн хэмжээнд цас хусах, давс бодис цацах ажил хийгдэж байна
“Үндэсний бичгийн цэвэр бичигтэн” шалгаруулах уралдааны шилдгүүд тодорлоо
Халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр толгойн гэмтэл, мөчдийн хугарал зонхилон тохиолдож байна
Дэд ахлагч Б.Марал пауэрлифтингийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ
Улаанбаатар-Мандалговь чиглэлийн авто замд цасан шуургатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
I, II ангийн сурагчдын амралт арванхоёрдугаар сарын 23-нд эхэлнэ
Засгийн газар хуралдаж байна
"Болор цом 42”яруу найргийн наадамд яруу найрагч А.Лхагва түрүүллээ
“Чингис хаан” Олон улсын нисэх буудал хоёр сая дахь зорчигчоо хүлээн авлаа
Борис Березовский: Улстөрөөр оролдох хүсэл алга
Forbes сэтгүүлийн тоймч Илья Жегулев оросын тэрбумтан, улстөрч Борис Березовскийг нас барахаас нь хэдхэн цагийн өмнө уулзсан тухайгаа ингэж тэмдэглэжээ. Тэрээр тэрбумтантай Four Seasons зочид буудлын зоогийн газарт уулзсан байна. Төгөлдөр хуур эгшиглэж, тэдний ширээний яг дэргэд араб хүмүүс яриа хөөрөө өрнүүлсэн шуугиантай орчинд тэд товчхон ярилцжээ.
-Таны бие сайн уу
-Баярлалаа. Сайн. За та юу асуух вэ гээд тэрээр бага зэрэг бухимдуу юм шиг лавласан. Гэхдээ тэр нэг их чухал царайлаагүй байсан л даа. Храин намайг ярилцлагаа юун дээр тэмдэглэх бол юу юу гаргаж ирэх нь вэ гэдэг нь сонин байсан байх. Харин би бол албан ёсны ярилцлага авч байгаа биш зүгээр л ярилцаж байгаа юм гэдгээ харуулахыг бодсон. Уг нь би түүнтэй бизнесийн тухай яримаар байсан ч түүний хувьд нэг их сонин биш байгааг нь төдхөн ойлгосон.
-Би өөрөө бизнесээ нэг их удирддаггүй юм. ОРТ болон “Сибнефть”-ийн мөнгө орж ирэхээр би Бадрид /Бадри Патаркацишвили/ өгчихдөг байсан. Түүнд би бүрэн итгэдэг. Харин улстөрийн төслийг л би барьдаг юм. Хэзээ дуустал нь үүгээр оролдох байх аа даа.
-Бадри таньд бас итгэл алдсан юм биш үү?
-Би ер нь хүмүүсийг хүнийх нь хувьд муу таньдаг. Тэднийг ухааных нь хувьд их үнэлдэг. Бадрийн хувьд алдсан тал бий.
-Уг нь таны хамгийн ойрын найз нарын чинь нэг биз дээ?
-Өнөөдөр ч гэсэн түүнийг би найзын хувьд үнэлж байна. Гэвч Роман Абрамович ч, Бадри ч бүрэн итгэх аргагүй байсан шүү дээ.
-Ер нь бизнесийн хамтрагчид холдохдоо яаж салдаг юм бэ.
-Улс төрийн эрсдэл ихсээд ирэхээр л би Бадригаас холдох хэрэгтэй юм байна гэж бодоод энэ талаар ярьж эхэлсэн. Энэ бол миний хувьцааны эсрэг хийсэн дайралтаас хамгаалах хамгаалалт байлаа. Гэхдээ энэ нь нэг их бодитой биш байсан л даа. Ер нь бид хоёрын хооронд жинхэнэ түншүүд шиг тийм харилцаа ерөөсөө байгаагүй юм. Жинхэнэ түншүүд чинь ямар ч үед бие биенийхээ төлөө санаа тавьдаг биз дээ. Бадриг надаас өмнө үхчихнэ гэж би ёстой бодоогүй.
-Та оросыг санаж байна уу?
-Орост эргэн очих....Ер нь энэ талаар нэг их бодохгүй байна даа. Бодохыг ч хүсэхгүй. Тэгээд бүр эрүүгийн хэрэг үүсгэчихээд байхад, яаж ч хүсэх вэ дээ. Бүр эрүүгийн хэрэг шүү. Ер нь л Елена Боннерийн зөвлөсөөр үлдсэн дээ. Хамгийн гол нь би цагаач байх нь орост ямар их үнэ цэнтэй болохыг би тооцоогүй.
Би өөрөө өөрийгөө хуурсан. Энэ бол орос гэж юу юм, баруун гэж юу юм гэдэгтэй холбоотой. Би бол ардчилсан орос байгуулах боломжийн тухай санал гаргасан. Европын төвд ардчилал гэж юу болох тухай л саналаа гаргасан. Баруунд үүнийг яаж хүчтэй үнэлж байгаа шиг орос хүлээн авах эсэхийг би тооцоогүй. Тэгээд л оросын замналын тухай бодлоо өөрчилсөн дөө....
-Хэрэв та орост үлдсэн бол одоо шоронд байх байж дээ. Үүнийг та хүслээ гэж үү?
-Энэ он жилүүдэд чинь би Лондонд байсан шүү дээ гээд над руу харж байснаа Үүнд ч хариулах хариулт алга даа....Ходорковский яалаа даа. Ер нь бол би өөрийгөө алдсан даа.
-Амьдрал ямар байна даа?
-Амьдралын утга учир... Одоо би улстөрөөр оролдох хүсэл алга.
-Тэгээд юу хийхэв?
-Сайн мэдэхгүй байна. Би одоо 67-той. Цаашид юу хийхээ ёстой мэдэхгүй байна гээд миний нүд рүү удаан гэгч харлаа.
Ингээд оросын хамгийн том бизнесмэн, улстөрч шинжлэх ухаанд эргэж орохыг хүсч байгаагаа ярьсан. Түүний нэгэн цагт хүртэж байсан Оросын Шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүний цолтой хүмүүс өнөөдөр ямар аз жаргалтай байгаа тухай ч ярилаа. Гэхдээ л тэр эх орондоо, шинжлэх ухаанд эргэн ирнэ гэдэгтээ итгэлгүй байсан л даа.
Тэгэхэд нь би дараагийн удаа Москвад, ШУА-д уулзъя гэхэд тэрээр мушийж “Ерөөлөөр болог“ гэсэн юм.
харамсалтай юмаа
-Оросоос цагаачлан гадаада гарсан тэрбумтны нас барахаасаа хэдхэн цагийн өмнө өгсөн ярилцлага-

0 Сэтгэгдэл
цагаач орос
путин ахын гар урт хэзээ нэг цагт хүрэхдээ л хүрнэ
2013.03.25
2013.03.24