Тайландын гэрэл зурагчин, найруулагч Ома Пханпхироягийн хэрэгжүүлсэн “Бага насны” хөтөлбөр нэг бодлын зүрх шимширмээр. Энэ бол ердөө л тайландын насанд хүрээгүй биеэ үнэлэгч хөвгүүдийн тухай. 2004 онд хийсэн судалгаанаас үзэхэд тайландад 800 мянга орчим бага насны хөвгүүд биеэ үнэлж байна гэж гарчээ. Харин гэрэл зурагчин бол тэдний нүд, харц юу илэрхийлж байгааг л харуулахыг зорьсон байна. Өөрөөр хэлбэл хөрөг.
“Сэтгэлзүйн талаас нь харвал энэ бол өдөөн хатгаж байгаа ч юм шиг зургууд. Үнэхээр тэдний нүднээс энэ улс орны нийгмийн байдал, айл гэрийн амьдрал, багачуудын төрх харагдана. Энэ багачууд өөрсдийгөө гей, аргагүйн эрхэнд мөнгөний төлөө тэдэнтэй унтдаг, үндсэндээ эмэгтэйчүүдтэй унтаж үзээгүй гэж ярьдаг. Тэдний олонхи нь эхлээд л эрчүүдтэй бэлгийн харьцаанд орсон болохоор дараа нь эмэгтэйчүүдтэй унтана гэхээр бараг л ойлгохгүй гэж ярьж байна. Тэдний энэ л эмгэнэлт, гунигтай амьдралыг үзэгч та дараах зургуудаас хараасай л гэж авсан юм” гэж Ом Пхандхирой хэлж байна.
Энэ зургуудыг авахдаа багачуудаас хожим том болоод ямар хүн болохыг нь асуусан. Түүнээс хойш бас 2-3 жил өнгөрчихөж. Өнөөдөр эд хаана юу хийж явдаг юм бол доо.
1. Бот хүү 13 настай. Бэлгийн чиг хандлага хэвийн. Эхээс 13-уулаа. Түнш лавтай 13 бий. Ердөө л мөнгөний төлөө ингэж яваа. Аавыгаа мэдэхгүй, ээж нь гар дээрээс наймаа эрхэлдэг. Өөрөө нисгэгч болохыг мөрөөддөг.
2. Жаал хүү Тент. 12 настай. Бэлгийн чиг хандлага хэвийн. Эхээс долуулаа, хоёр нь нас барсан. Эцэг эх нь ажилгүй. 24 түнштэй. Мөнгө олохын төлөө л ингэж явдаг. Цэргийн дарга болохын мөрөөддөг.
3. Жо бас л дөнгөж 13 настай. Бэлгийн чиг хандлага гей. Эхээс тавуулаа. Ээж нь сүрьегээр нас барсан. Аав нь гар дээрэс наймаа эрхэлдэг. Ийм ажил эрхлээд таван жил болж байгаа. Түнш 100 гаруй. Мөнгө олох гэж ийм ажил эрхэлдэг. Механикч болохыг хүсдэг.
4. Нон хүү 15 настай. Бэлгийн чиг хандлага хэвийн. Эхээс гурвуулаа, бүгдээрээ биеэ үнэлдэг. Аав ээж хоёулаа ажилгүй. Ийм ажил эрхлээд таван сар болж байгаа. Аав, ээж хоёр одоо өөрөө мөнгө олж амьдрах цаг чинь болсон гэсэн.Түнш 40 орчим. Цэргийн дарга болохыг хүсдэг.
5. Нат 17 настай. Эхээс хоёулаа. Аав ээж нь салсан. Зургаан жил биеэ үнэлж байгаа. Бэлгийн чиг хандлага хэвийн. Түнш 400 гаруй. Мөнгө олох гэж ингэж яваа. Цагдаагийн ажилтан болохыг мөрөөддөг.
6. Тун хүү 12 настай. Бэлгийн чиг хандлага хэвийн. Эхэс тавуулаа. Аав ээж ажилгүй. Түнш 60. Мөнгө олох гэж л....Хожим хэн болохоо бодоо ч үгүй.
7. Дахиад л нэг Нат. 15 настай. Эхээс зургуулаа. Биеэ үнэлж эхлээд таван жил болоход 300 гаруй түнштэй болсон. Цэргийн дарга болохсон гэж боддог.
8. Шар 17 настай. Бэлгийн чиг хандлага хэвийн. Эхээс дөрвүүлээ, нэг нь нас барсан. Аав ээж нь дэлгүүрт ажилладаг. Гурван жил биеэ үнэлж 200 гаруй түнштэй болсон. Мөнгө олох гэж л ингэж яваа, цашдаа яахаа мэдэхгүй.
9. Ай-Си-Кью 14 настай. Эхээс хоёулаа. Мөнгө олохын тулд биеэ үнэлдэг. Тэрээр гар буутай явж байсан. Учрыг асуухад биеэ хамгаалахын тулд гэсэн хариу өгсөн. Ирээдүйгээ нэг их боддоггүй.
10. Бас 14 настай. Бэлгийн чиг хандлага хэвийн. Ах дүү гурвуулаа. Аав ээж ажилгүй. Биеэ үнэлж эхлээд долоо л хонож байгаа. Найман түнштэй болсон. Алсдаа бүжигчин болох хүсэлтэй.
11. Ту хүү 15 настай. Бэлгийн чиг хандлага хэвийн. Ах дүү тавуулаа. Аав нь нас барсан, ээж нь ажилгүй. Нэг жил хэртэй биеэ үнэлсэн. 120 түнштэй. Цаашдаа цагдаа болохыг боддог. Мөнгө олох гэж л биеэ үнэлдэг.
12. Ердөө 10 настай энэ хүүг Те гэдэг. Бэлгийн чиг хандлага хэвийн. Эхээс дөрвүүлээ. Эцэг эх нь салсан. Гудамжинд гарч биеэ үнэлээд гурав л хонож байгаа, энэ хугацаанд 4 түнштэй болсон. Мнөг олохын тулд ийм замд орохоос аргагүй болсон. Хожим бүжигчин болно.