Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

XXI зууны хамгийн үнэтэй, тансаг хуримууд

Нэр алдартнууд, одууд өөрийнхөө амьдралын чухал үйл явдалд төдийгүй, ерийн нэг тэмдэглэлт өдрийг өнгөрөөхөд мөнгийг ёстой л баруун солгойгүй үрдэг. Магадгүй энэ нь өөрийнхөө хэн болохыг, чадал чансаагаа харуулах нэгэн арга ч байж мэдэх. Ийм болохоор чинь энэ амьдралын хамгийн баярт мөч хуримандаа бол мөнгө зарахаас яахав дээ. Энэ зууны хамгийн үнэтэй, хамгийн их хөрөнгө зарсан хуримуудыг толилуулж байна.


Том Круз Кэти Холмс нарын хурим 2006 он.

2,0 сая доллар

Хурим Италийн Одескальки шилтгээнд болсон. Хосууд ирсэн зочитойгоо бүжиглэж алдарт Андреа Бочеллийн дуу сонсон, итали зоог хүртэцгээж Жим Керри, Брук Шилдс, Бекхэм, Женнифер Лопес нар хундага өргөжээ. Хуримын хувцасыг бүтээсэн  алдарт загвар зохион бүтээгчийн хүү  Роберт Армани энэ ёслолыг зохион байгуулсан байна.


Элизабет Херли Ауна Наяра хоёрын хурим. 2007 он

2,5 сая доллар


Британийн алдарт жүжигчин, Энэтхэгийн тэрбумтан хоёрын хурим найм хоног үргэлжилсэн. Английн католик сүмд эхэлж, сүйт бүсгүйн эцэг Элтон Жон хэдэн зуун зочид оролцсон. Хурим сүүлдээ энэтхэгийн ёс жаягаар үргэлжилж, хуримыг зохион байгуулагчдад Элизабет Херли нэг их итгээгүй юу яасан, өөрөө биечлэн оролцож зохион байгуулсан гэдэг. Гэрлэгсдэд халаасны “Камасутра” бэлэглэсэн нь ч өөрийнх нь санаа байсан гэнэ.


Пол Маккартни, Хизер Миллс нарын хурим. 2002 он

3,0 сая доллар


Битлзийн алдарт хөгжимчин, загвар өмсөгч байсан бүсгүй хоёрын хурим ирландын хуучин шилтгээнд болсон. Бүсгүйг хайр сэтгэлээрээ гэрлээгүй гэж ярьдаг.  Энэтхэг маягаар зохион байгуулсан энэ хуриман дээр домогт "The Beatles" дуу эгшиглэж 150 мянган долларын үнэ бүхий  цацруулагч салют хөөргөсөн гэдэг.


Лайза Миннелли болон Дэвид Гест нарын хурим. 2002 он

3,5 сая доллар


Нэрт жүжигчин, америкийн продюссер хоёрын хурим Нью-Йоркийн Regent  зочид буудалд болж олон тооны алдартнууд цугларсан. Тони Беннетт, Миа Фэрроу, Дайна Росс нар ирж дуулж бүжиглэсэн. Мөн Элизабет Тейлор, Майкл Жексон нар ч ирсэн. Хуримын бялуу гэхэд л 40 мянган долларын үнэтэй байсан гэдэг.


Челси Клинтон, Марк Мезвински нарын хурим. 2010 он

5,0 сая доллар


Америкийн экс ерөнхийлөгчийн ганц охины банкиртай хийсэн хурим Нью-Йорк мужийн Райнбек хотноо болсон. Аюулгүй байдлыг сахиулах үүднээс бүхий л замыг хааж, уригдсан бүх зочдод тусгай бугуйвч зүүж өгсөн гэнэ. Хуримын хувцасыг Клинтоны гэр бүлийн хуучны танил, загвар зохион бүтээгч Вера Вонг хийсэн гэнэ.


Уэйн Руни болон Колин МакЛафлин нарын хурим. 2008 он

8,0 сая доллар


"Манчестер Юнайтед"-ын довтлогч, сүйт бүсгүй хоёрын хурим ердөө 20 минут үргэлжилсэн. Италийн Ривьенийн эрэгт хөлөг дээр болсон хуримын бүх зочид тусгай хайрцагнаас эрвээхэй нисгэсэн байна. Хосууд өөрсдөд нь бэлэг өгөх хүсэлтэй хүн бүхэн түүнийгээ ямар нэгэн буяны санд хандивлахыг хүссэн байна.


Ким Кардашян болон Крис Хамфрисын хурим. 2011 он

10 сая доллар


20,5 карат жинтэй бриллиант шигтгээтэй бөгж нь гэхэд л 2,0 сая долларын үнэтэй. Калифорни мужийн Монтеситод мянга мянган африкийн сарнайг болор вааранд хийсэн байсан. Зочид бүгдээрээ хар цагаан ёслолын хувцастай иржээ. Хуримын зардал сүйт бүсгүйн ээжийнх нь гоо сайхны мэс заслын өртгөөс давсан гэж ярьдаг.


Андрей Мельниченко, Александр Николич нарын хурим. 2005 он

30 сая доллар


Оросын тэрбумтан, Югославын гоо бүсгүй хоёрын  Антиб хотын эрэг орчим болсон хуриманд Кристина Агилер, Уитни Хьюстон нар хувийн онгоцоороо ирэхдээ тус бүр 3,5 сая доллар зарцуулсан гэдэг. Эдэнтэй Хулио болон Энрике Иглесиас нар нийлсэн байна. Хуримын зоогийг францын нэр тогооч Ален Дюкассын удирдлагаар хийсэн гэнэ.


Хан хүү Уильям болон Кейт Миддлтон нарын хурим. 2011 он

34 сая доллар


Хуримын ёслолыг Их британи төдийгүй дэлхий дахин сонирхож үзсэн. Гэхдээ төрийн мөнгөөр хуримлаж байна хэмээн олон хүн дургүй байлаа. Хуримын цэцэг гэхэд л 300 мянган долларын үнэ хүрсэн гэнэ. 2000 зочин ирсэн  хуримын зоог бэлтгэхэд ч бас чамгүй хөрөнгө зарсан байна. Үүнээс гадна хамгаалалтад хэдэн сая доллар заржээ.


Ваниш Миттал болон Амита Бхатиа нарын хурим. 2005 он

60 сая доллар


Банкир, энэтхэгийн металлургийн магнатын охин хоёрын хурим манай гаригийн хамгийн тансаг хот Парист болж долоо хоног үргэлжилсэн. Нэг мянга орчим зочин францын нийслэлээр тусгай унаагаар зорчиж Тюильрийн цэцэрлэгт баярласан. Энд бүжиглэж цэнгэж ёслолын буудлага хийн хэдэн арван кг түрс идэн, 5000 орчим шил Шато Мутон-Ротшильд дарс  ууцгаасан гэнэ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан