Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Жизель тайзнаа гарахад бэлэн

Гурван сарын өмнө амаржиж, хоёр дахь хүүхдээ төрүүлсэн супер модель Жизель Бундхен загвар өмсөгчийн бие галбираа алдаагүй гэдгээ Коста-Рикагийн далайн эрэгт амарч явахдаа харууллаа. Гэр бүлийнхээ хамт амарч яваа  32 настай модель бүсгүй гурван настай хүүдээ охин дүү төрүүлж өгөөд удаагүй байгаа билээ. Хараахан загварын тайзнаа эргэн гараагүй байгаа ч дэлхийн хамгийн өндөр орлоготой моделийн хувьд тэрээр хэзээ хэзээгүй зураг авалтын талбайд гарахад бэлэн байгаа ажээ. Тэрээр өмнөх удаа Бенжамин хүүгээ төрүүлсний дараа ч удалгүй тайзнаа эргэн ирж байсан юм. Жизель бие давхар байх үедээ хэрхэн жингээ нэмэхгүй байх тал дээр жирэмсэлсэн үеэсээ анхаардаг бөгөөд анхны төрөлтөөсөө хоёр долоо хоногийн өмнө хүртэл кунфугийн дасгалаа хийж, хажуугаар нь долоо хоногт гурван удаа иогийн дасгалаар хичээллэж байснаа “Vogue” сэтгүүлд ярьж байсан юм.




0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан