Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хоёр гэр бүлийн маргаан тулаан болж хувирчээ

Египетийн нийслэл Каирт хоёр гэр бүлийн маргаан эцэстээ гудамжны тулаан болж гурваас таван хүн амь үрэгдсэн гэж хууль сахиулагчид мэдээлж байна. Нийслэлийн хүн ам шигүү суурьшдаг төв хэсэгт болсон энэ маргаан ердөө л хөл бөмбөг тоглож байсан хүүхдүүдийн маргаанаас эхэлж. Тэд муудалцаж сүүлдээ томцуулаа дуудахад цаадуул нь зэвсэгтэй ирэн  маргалдагч талын нэгнийг хутгалчихаж. Нас барсан хүний талынхан эсэргүүцлээ илэрхийлэн машинуудыг эвдэлж, дэлгүүрийн шил цонхыг хагалжээ. Нөгөө тал бас мөчөөгөө өгөлгүй гал нээж жинхэнэ тулаан эхэлсэн байна. Цагдаагийнхан ирсэн ч хэдийнээ хожимдсон байжээ.
Одоо тэнд байдал намжиж байгаа ч хүмүүс гудамжинд гарахаас эмээж гэртээ бүгсэн байдалтай байна.

0 Сэтгэгдэл
test
Хамгийн их уншсан