Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тэрбумтан эрчүүд хэнийг сонгодог вэ

Уг нь, тэрбумтан гэхээр хамгийн царайлаг, хамгийн гоо биетэй гэгддэг загвар өмсөгч, топ моделиудыг шилж сонгож байгаад суудаг баймаар гэж санагдахаар. Гэтэл дэлхийн хамгийн баян эрчүүдийн эхнэрээр гол төлөв хамт ажилладаг эсвэл багын найз эмэгтэйчүүд болдог. Топ модель, загвар өмсөгчид болох нь тун цөөн.
Иймч болохоор тэрбумтаны эхнэрүүдийн зурагны дор интернэт сайтуудад тавьсан тайлбар нь “Хаанаас олж авсан юм бол. Мөнгөтэй байж тэнэг юм”, “Аймаар бүдүүн авгай байна”, “Нүүрээ будаж чаддаггүй юм байна” гэх мэт тайлбар хамгийн их байдаг.

Наад захын жишээ нь, өнөөдөр бидний өдөр тутмын салшгүй хэрэглээ болсон “Facebook” сайтыг үүсгэн байгуулагч Марк Цукербергийн жишээ юм. Түүнийг олон жил үерхсэн хятад гаралтай найз бүсгүй Присцилла Чантай гэрлэж магадгүй байгаа гэсэн мэдээг тэрбумтан Билл Гейтс өгсөний дараа интернэтээр ямар гээчийн их дуулиан гарсан талаар ярих ч хэцүү. Бүгд л гэнэт “Илүү царайлаг хүүхэн олж чадаагүй юм байх даа” гэсэн тайлбар өгсөн.

Гэтэл бурхны авралаар тэрбумтан болгон хамгийн царайлаг эмэгтэйчүүдэд хайр зарлаад, заавал авгайгаа болгож авч сууж байх ёстой, харин царайлаг эмэгтэй болгон царай муутай ч гэлээ заавал тэрбумтан эртэй сууж байх ёстой гэсэн хууль хаана ч байхгүй. Үүний наад захын жишээ нь “Microsoft”-ыг үндэслэгч, 50 нэлээд гарсан тэрбум ам.долларын хөрөнгөтэй Билл Гейтс. Тэрээр олон суутнуудын адилаар залуудаа зөвхөн өөрийн хайртай ажлаа хийж гүйдэг байсан нэгэн гэдэг. Тийм ч болохоор найз нөхөд нь түүнийг эхнэр авна гэж огт зүүдлээгүй байсан юм байх. Гэтэл мань эр Мелиндатай суух нь тэр.

Мелинда нь “Microsoft”-ын борлуулалтын албаны дарга байжээ. Гейтстэй танилцах үедээ өөрийн шударга хөдөлмөрөөр олж авсан 350 мянган ам.долларын байранд суудаг ер нь, санхүүгийн хувьд хэнээс ч хамааралгүй нэгэн байсан гэдгийг мэддэг хүн цөөн. Энэ хоёр 1994 оны нэгдүгээр сарын 1-нд Хавайн аралд хурим хийж байв. Тэр өдөр амьдралдаа бараг анх удаа жинс, ноосон цамцаа смокингоор сольж байсан гэдэг. Хуримын аяллаараа тэд + 30 гарсан халуун Хавайн арлаас шууд – 30 гарсан Аляска руу нохойн чаргаар зугаалга хийхээр явцгаасан юм. Энэ хоёрын амьдралын талаар элдэв дуулиан цөөн байдаг ч салсан нь үгүй. Өдгөө гурван хүүхэдтэй, Мелинда нь дэлхийн хамгийн нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг. Уг нь, Биллийг эр хүний байгалиас заяасан хүнтэй танилцах, өөрийгөө таниулах чадвар гэх мэтийн үл тоон зөвхөн мөнгөөр зодож байгаад Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй гэгдсэн хүүхнүүдийн аль нэгийг авч суух ёстой гэж хүмүүс бодоод байдаг. Хайр дурлал гэдэг хуульгүй эд.

Цаашилбал, дэлхийн хамгийн нөлөөтэй олон тооны сонин хэвлэл, тв-сувгуудийн эзэн Руперт Мердок байна. Тэрээр ирээдүйн эхнэр нанхиад гаралтай Венди Дэнгтэй 1997 онд танилцжээ. Тухайн, Венди нь Мердокийн компанийн Гонгконг дахь салбарын ажил байж. Ирээдүйн нөхөртэйгээ тэрээр байгууллагын албан ёсны нэгэн хүлээн авалт дээр танилцсан байна. Хуримаа 1999 онд хийсэн бөгөөд тэр үед энэ хурим нь Вендигийн хувьд хоёр дахь, Мердокийн хувьд гурав дахь байсан юм. Тэд одоо хоёр хүүхэдтэй, Манхэттенд амьдарч байна.

Домогт Стивен Жобс агсаны эхнэр Лорен Пауэлл Жобс байна. Жобстой анх танилцах үед Пауэлл нь экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компанийн үүсгэн байгуулагч байсан бөгөөд Стенфордын их сургууль ийм төрлийн бүтээгдэхүүний давуу талыг сурталчилсан лекц уншиж явсан байна. Стив тухайн үед өөрөө ч экологийн цэвэр бүтээгдэхүүний хорхойтон байсны хувьд лекцүүдэд нь суун үнэхээр их сонирхжээ. Ингээд тэр хоёр 1991 онд хуримласан бөгөөд Лорен нь Стивд гурван хүүхэд төрүүлж, түүний өмнөх эхнэрийн хүүхдийг нь үрчлэн авсан байдаг. Дээрх хоёртой адил бас л бие, даасан, өөрийн гэсэн бизнестэй эмэгтэй. Стивтэй суусан суугаагүй сайхан амьдарна гэдэг тодорхой байсан хэрэг.
74 тэрбум ам.долларын хөрөнгөөр дэлхийн хамгийн баян хүнээр тодорсон Карлос Слимийн амьдрал бас л ялгаагүй. Халуун цустай мексик залуу үнэхээр л дуртай хүүхнээ мөнгөөр “зодож” байгаад авч сууж болох байсан ч тэгсэнгүй. Анх танилцан суусан Сумайятайгаа 32 жил хамт амьдарч, зургаан хүүхдийн эцэг болсон. Сумайя нь 1999 онд өөд болсны дараагаар ахиж эхнэр аваагүй.

Дэлхийн хамгийн баян бас алдартай хүмүүсийн нэг Уоррен Баффет нь эхний эхнэртэйгээ 1952 оноос эхлээд 2004 онд хүртэл 52 жилийн турш амьдарсан байдаг. Гэхдээ гурван хүүхдийнх нь эх болсон энэ эмэгтэйтэй 1977 оноос хойш хамт амьдраагүй гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Элдэв дуулиан шуугиан тарилгүйгээр өөр эмэгтэйтэй чимээгүй амьдарч байгаад 2006 онд хуримаа албан ёсоор хийсэн байдаг. Тэр үед сүйт залуу нь 76 настай, сүйт бүсгүй нь 60 настай байсан гэхээр нэг юм бодогдох биз.

Манай хойд урд хөршийн тэрбумтнуудын дотор ч онцын ялгаагүй. Жишээлэхэд, 24 ам.долларын хөрөнгөтэй Владимир Лисин гэхэд олон жилийн өмнө ангийнхаа охинтой суусан тэр хэвээрээ.

Гэхдээ дандаа ийм байдаг гэвэл бас худал болох биз.
Дональд Трампаас эхлээд “мисс”, “топ модель” цолтой хүүхнүүдээр амьд гоёл хийж, бизнесийнхээ рейтингийг өсгөдөг хүн цөөнгүй. Трампыг гэхэд л эхнэрүүдтэйгээр тодорхой хугацаатай хуримын гэрээ байгуулдаг, тэр нь дуусахаар гомдолгүй салдаг, салсныхаа дараа аятайхан харилцаатай байдаг ч гэж ярьдаг. Гомдоохгүй гэхээр амьдралд нь хүрэлцэх хэмжээний хөрөнгө мөнгө таслан өгч байгаа л хэрэг. Сүүлийн үед ийм хөрөнгийг тэрбумтан, саятануудаас салгаж аваад үлдэх хүсэлтэй хүүхэн олон болсон нь нууц биш. Нэг л их гоё царай, гоё бие, фото аппарат ба зурагтын дурангийн өмнө сайхан инээмсэглэж ойр зуур ярьж явахаас цаашгүйн дээр анхнаасаа тогтвортой гэр бүл бий болгох, хүүхэдтэй болох гэсэн хүсэлгүй зүгээр л таван цаас салгах сонирхолтой эмэгтэйчүүдийн ирээдүй тун ч бүрхэг.

Юуны өмнө тэрбумтаны тоо цөөн. Тэднийг ангуучлагч нь “хар мянгаараа”. Ангуучлагчид нь эцсийн бүлэгт хальт нэртэй нэг хүний эхнэр болсон нэр зүүгээд, удалгүй салаад, салахдаа баахан мөнгө салгаж авах гэж шүүхдээд, сонин хэвлэлийн баатар болдог. Эрчүүд ч тэдний сонирхол хүслийг анхнаасаа мэдэж байдаг болохоор аль болох их зүйл амлаж, чулуу хөөлгөж байгаад хөөрхөн няслаад гэмгүй мултрах сонирхолтой байдаг гэдэг.
Энэ бүхний эцэст хэн хождог вэ. Эрчүүд онц хожигддоггүй нь дэлхийн нийтийн хандлага. 

0 Сэтгэгдэл
Өндөр болгох нууцыг бүх номын дэлгүүрээс худалдан аваарай. Дэлгэрэнгүй 88226272
chi ooroo teneg uu?
Трамп өөрийгөө тэрбумтан л гэдэг юм, үнэндээ бол 3 тэрбум долларын хөрөнгөтэй гэдэг боловч, 3 тэрбум долларын өртэй хүн шүү дээ.
Ankh hair setgeltei boloh uedee hurungu mungu haralgui chin setgeleesee bie bienee hairlasan humuus amjiltiin orgild hursen hoinoo ch bie bie ee huurahgui unench amidrana gedeg bishirmeer saikhan yavdal.
ЖОБА ГЭВЭЛ ***** ГЭСЭН ҮГ.
uhaantai humuus arai oor songolt hiihiim da
Стивен Жобс гэж хэн юм хаха зөв бичээч чи тэнэг үү?
chi ooroo teneg uu?
mongoloor bol duuren l iimerhuu amdarlin hev mayagtai huuhen oldoj,barag l moda bolood baih shig.buten zasvart orj ersiin uvur damjij heden haltar zoos tsugluulj nerd garaad bgaa uls olon bolj zalgamj halaagaa hurtel beldeed ted n ajildaa orood bgaa gesen bizdee.
merdokiin huuhen l sejigtei haragdaj bna
Хамгийн их уншсан