Одоо гурван настай Лианг Сяосяо ердөө шинэ төрж байгаа хүүхэд шиг жинтэй. Гэхдээ тэрээр яг л ерийн хүүхэд шиг байдаг нэгэн. Тэр төрөхдөө л 1,05 кг жинтэй ердөө 33 см өндөртэй төрсөн. Одоо өсөөд өсөөд 2,5 кг жинтэй болж өндөр нь 54 см болжээ.
Тэр төрснийхөө дараа америкийн хүүхдийн клиникийн эрчимт эмчилгээний тасагт тун удаан хэвтсэн. Энэ бүхний эцэст эмч нар түүний амь насанд нэг их аюултай биш гэдгийг ойлгож ээжтэй нь хамт гэрт нь гаргасны дараанаас түүний эх орон хятадын Хухуа хотын эмч нар хяналтдаа авч судалсан байна.
Тэгээд ямар нэгэн генетикийн ховор өвчний улмаас өсөлт нь зогссон гэсэн дүгнэлтэд хүрчээ.
Одоогоор Лианг охин манай гариг дээрх үеийнхнээсээ хамгийн жижигхэн хүүхдэд тоологдож байна. Магадгүй тэр өсөөд, одоо 18 настай ч ердөө 62,8 см өндөртэй Энэтхэгийн Жиота Амга бүсгүйн дээд амжилтыг эвдэж ч мэдэх л юм.