Дэлхийн хамгийн царайлаг, алдартай моделиудын нэг Рози Хантингтон шиг гуалиг болохыг хүсч байна уу. Тэгвэл өдөр бүр найман аяга ус ууж байхыг тэрээр зөвлөж байна. Түүний биеийн жингээ барьж, арьсаа чийгшүүлэх гол арга бол ус уух гэдгийг тэрээр Твиттерээрээ зарлажээ. Тэрээр доктор Батмангелижийн бичсэн “Та өвдөөгүй. Та зөвхөн цангасан хэрэг! Ус эрүүл мэнд, анагаах ухаан, амьдралд ” хэмээх номыг уншиж байгаагаа Твиттерийн дагагчдадаа сонирхуулаад “Миний уншиж буй гайхамшигтай ном. Ус бидэнд маш их хэрэгтэй гэдгийг бид үргэлж мэддэг байсан. Гэхдээ яагаад гэдгийг нь одоо мэдэж авч. Та өнөөдөр найман аяга усаа уусан уу” хэмээн бичсэн байна.
Модель бүсгүй хуруундаа зүүсэн бөгжнүүдээ ч бс Твиттерээр сонирхуулжээ.