Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Тамхи зарахгүй


Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойш гудамжинд тамхи татаж, тамхиныхаа ишийг хаа хамаагүй шиддэг байдал төдийлэн ажиглагдахаа байв. Гэхдээ тамхи зардаг байсан дэлгүүрүүдэд нэлээд хүндрэлтэй байгаа бололтой. Дэлгүүрт ороод, "Ээ худалдагч эгчээ нэг хайрцаг тамхи өгчихөөч, тэг л дээ. Гуйж байна ш дээ" гэж хоргоох явдал хаа сайгүй байгаа гэнэ. Харин нэгэн дэлгүүрийн худалдагч үүний эсрэг тун аятайхан хариу барих зүйлийг санаачилжээ. Энэ бол дээрх зурагт тавьсан тайлбар. Үүний харсан хэн ч бай "тамхи байгаа шүү дээ. нэгийг өгчих" гэж гуйхгүй нь лавтай биз.

0 Сэтгэгдэл
татах нь иүний эрх юм биш үү
Хамгийн их уншсан