Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ойд амраглаж байгаад арсланд бариулжээ


Зимбабвейн Кариба хотоос холгүй газарт Шараи Мавера гэдэг бүсгүй найз залуутайгаа амраглахаар бутан дунд орж. Ажил ид явж байх үеэр арслан яг дайрах гээд гэтэж байхыг харсан залуу бутнаас гарч замаар зугтаасан байна. Хэсэг яваад эргэж харахад нь бүсгүйг нь арслан барьж байгаа нь харагдсан гэнэ. Замаар явж байсан машинтай зорчигчид тусламж эрэн хашгирч зогсоо нүцгэн эрэгтэйг хараад согтуу юм болов уу гэж бодож.  Харин залуугийн ярихыг сонсоод цагдаагийн газарт хүргэж тэндээсээ цагдаа нартай хамт буцаад хэргийн газарт ирэхэд бүсгүйн үлдэгдэл байсан бол арслан аль хэдийнээ нуугдсан байжээ. Цагдаагийнхан “бүсгүйн хоолойг нь тас хазаад бүхий л бие нь цусанд будагдсан байсан” гэж мэдээлжээ. Зах дээр ажилладаг Шараи Мавера бүсгүй, загасчин залуу хоёр байнга л  энд уулзаж амрагладаг  байж л дээ. Хууль сахиулагчид хэдэн хоногийн өмнө шөнийн клубээс харьж явсан эрэгтэйг барьсан арслан энэ мөн байх гэж мөрдөж эхэлсэн байна.
Зимбабвейд арслан хүн рүү дайрах нь нэг биш. 2010 онд жуулчны баазад шүршүүрт орж байсан нэгэн рүү дөрвөн арслан дайрч барьсан тохиолдол гарч байсан юм. Жуулчны авгай энэ бүхнийг харж байсан ч нөхөртөө тусалж чадаагүй гэдэг.

0 Сэтгэгдэл
Ямар азгүй юм бэ
ee chaavaas daa
zolgui yum boljee yadjaahad arslan shuu chono mono bsan bol arai uhehgui bsan bhdaa humusuiin tuslamj irtel daanch arslan yumdaa shuud huzuu tolgoig ni hazaa l shuud alchina iim aimar araatnaas yaj amid uldehev
зайлуулдааь ямар сайн байхав. Манайхан шиг л гэртээ олуулаа хөөрхий нар байж л дээ
suulchiin udaa tavij chadsan yum blov uu ter huurhii em
Хамгийн их уншсан