Жастин Бибер Их Британи дахь аялан тоглолтынхоо туршид адал явдал, дуулиан шуугиан араасаа дагууллаа. Тэрээр Лондонд тоглох хамгийн сүүлчийн өдрийнхөө өглөөнөөс эхлэн адал явдалтай орооцолдож эхэлсэн юм. Түүнийг зочид буудлаасаа гарч ирэх үед гадаа нь байсан паппарац гэрэл зурагчид дундаас дуучинд хандаж хараалын үг чулуудсан нь залуу одын уурыг хүргэжээ. Гэнэт дүрсхийж уурласан Жастин Бибер машин руугаа орох гэж явснаа эргэж, гэрэл зурагчин руу дайрах гэж оролдсон бөгөөд бие хамгаалагч нь түүнийг машин руу нь хүчээр оруулсан байна. Ж.Биберийг өдсөн гэрэл зурагчин “Америк руугаа тонил, ...” хэмээн хараал хэлсэн нь ийм үйлдэл гаргахад хүргэсэн гэнэ. Энэ явдлын дараа, оройн шоу тоглолтын үеэр Ж.Биберийн бие муудаж, түр хугацаагаар тайзны ард орсон юм. Түүний амьсгал давчдаж, хариугүй ухаан алдах дөхсөн учир тайзны ард эмчид үзүүлэн, эмнэлэгт очиж шинжлүүлэхийг зөвлөсөн ч Жастин Лондон дахь сүүлчийн тоглолтоо бүрэн бүтнээр нь дуусгахыг хүсчээ. Тэрээр тоглолтоо дуусгасны дараа эмнэлэгт очиж, тэр шөнөдөө эмчилгээ хийлгэж хоносон байна. Жастин Биберийн ухаан алдах шахсан нь зүгээр л үзэгчдийг татах гэж PR гэж нэг хэсэг нь үзэж байхад нөгөө хэсэг нь түүнийг завгүй тоглолтын хажуугаар шоу цэнгээнд хамаг цагаа зориулж байгаагаас бие нь муудсан гэлцэж байна.
Тоглолтын үеэр тэрээр амьсгал авч чадахгүйн улмаас дуулахаа түр зогсоосон юм.
Эмнэлгээс Твиттердсэн зураг