Өнөөдөр Цагаан хөтөлд "Дүнжингарав-2013" уралдааны их нас барианд орлоо. 320 гаруй их насны морь уралдаж МУ-ын алдарт уяач Пүрэвийн Мэндбаярын хар морь гарсан цагаасаа өнгөлсөөр түрүү магнайгаар тодорсон юм. Хар морь 2011 онд тус уралдаанд түрүүлж байсан бол энэ жил дахин түрүү магнайгаар тодорч хуучин цол зэргийн ангиллаар даян түмэн эхийн болзол хангаж байна.
1, Булган аймаг Гурванбулаг сумын уугуул, "Авзага трейд" ХХК-ийн захирал, МУ-ын гавьяат барилгачин, улсын алдарт уяач П.Мэндбаярын хар. 2010 оны хаврын бүсийн 2 уралдаанд дараалан түрүүлж, өнгөрсөн жил хаврын бүсийн 2 уралдаанд дараалан 7-д хурдалсан. Өнгөрсөн зун Максын 20 жилийн ой, Есөнзүйлийн даншигт тус тус аман хүзүүдсэн.
2, Ховд аймгийн Чандмань сумын уяач Ерөөлтийн зээрд халзан. Сүхбаатар аймгийн Онгон сумын унаган, 2011 оны Сүхбаатар аймгийн аварга хүлгийн уралдаанд айргийн гуравт хурдалж байв. 2012 оны хавар Жейл ХХК-ийн уралдаанд түрүүлж, давхар уягаар Дүнжингаравт хол түрүүлсэн.
3, Төв аймгийн Баян сумын уугуул, ММСУХ-ны ерөнхийлөгч, МУ-ын шадар сайд М.Энхболдын хүрэн халзан. Архангай аймгийн Ихтамир сумын уугуул, залуу уяач Э.Дашчарив уяж хурдлууллаа. Өнгөрсөн жил Дүнжингаравт аман хүзүүдэж, улсад айрагдан Хэнтий аймгийн Баянхутаг, Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд болсон хаврын уралдаануудад тус тус түрүүлсэн. Энэ жил цагаан сарын дараа Хэнтийд түрүүлсэн.
4, Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Аймгийн Алдарт Уяач Батхүүгийн хул
5, Завхан аймаг Цэцэн-Уул сумын уугуул МУМУяач Б.Содномцогийн зээрд. Хэнтий аймгийн Баянхутаг сумын МУ-ын сайн малчин Цэрэнгийн унаган энэхүү зээрд морь Максын 20 жилийн ойд түрүүлж, Есөнзүйлийн даншигт айрагдсан.