Олон улсын олимпын хороо чөлөөт бөхийн барилдааныг олимпын хөтөлбөрөөс хасахаар гаргасан шийдвэрийг эсэргүүцэн, олимпын хоёр удаагийн аварга Армян Назарян өлсгөлөн зарласан байна. Тэрээр түүний энэ эсэргүүцлийг лавтай сонсоно гэж найдаж байгаа юм байна. “Би ОУОХ-ны гүйцэтгэх хорооны шийдвэрийг эсэргүүцэж байна. Бөхийн барилдаан олимпын хөтөлбөрт байсаар ч ирсэн, байх ч ёстой” гэж тамирчны мэдэгдсэнийг Оросын чөлөөт бөхийн холбооны сайтад тавьжээ. Назарян энэ сарын 22-нд Тбилист эхлэх дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Болгарын нэрийн өмнөөс барилдах гэж байсан юм. Олимпын хошой аваргын энэ тэмцэлд болгорын чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагч бас нэгдэж байна.
Армян Назарян 1996 оны Атлантын олимпоос анхны алтан медалиа өөрийн эх орон Армяны тугийн дор авсан бол 2000 онд Болгарын иргэншил авч тэр жилээ дахиад олимпын аварга болж байсан юм. Тэр бас дэлхийн болон европын аварга шалгаруулах тэмцээний тус бүр зургаан удаагийн аваргын алтан медальтай юм.